Их Британын хатан хаан II Элизабет АНУ-ын сүүлийн 12 төрийн тэргүүнтэй уулзсан
- schedule 2014 оны 8 сарын 20
- chat_bubble 0
Хатан хаан II Элизабет 1952 оны 02-р сарын 6-нд хаан ширээг албан ёсоор залгамжлан авсан.
II Элизабет хааны хувиар уулзсан АНУ-ын анхны ерөнхийлөгч бол Линдон Б.Жонсон юм байна. Гэхдээ хатан хаан ерөнхийлөгч агсан Жон Кеннидигийн оршуулгын ёслол дээр уулзсан гэнэ. Тэр үед хатан хаан жирэмсэн /3-р хүү Эдвард/ байсан тул цааш албан ёсны арга хэмжээ явагдах боломжгүй байжээ.
Хатан хааныг гүнж байхад нь уулзсан АНУ-ын ганц ерөнхийлөгч бол Гарри Трумэн гэнэ.
Хатан хаан 31 дэх экс ерөнхийлөгч Херберт Хүүвэртэй /1929-1933/ 1957 онд Цагаан ордоныг хэдий орхисоны 20 жилийн дараа Нью-Йоркт хатан хааны нэрэмжит оройн зоог барихад уулзаж байжээ.
33 дахь АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн /1945-1953/ Английн угсаа залгамжилсан гүнж Гүнж Элизабет нар Вашингтон дахь Канадын элчин сайдын яаманд Трумэний албан ёсны оройн зоогон дээр. Гүнж нөхөр Эдинбургийн гүнтэй Канадаар аялахаар ирээд байжээ. 1951.11.0 1
34 дэх Ерөнхийлөгч Дуайт Эйзэнхуар /1953-1961/ Вашингтон хотноо хатан хааны нэрэмжит цайллага үдэшлэг зохиосон байна. Ноён Ерөнхийлөгч Дэлхийн 2-р дайны дараа Их Британийн эзэн хаан VI Жоржийн шагнасан Британын гавьяаны одонг зүүсэн байна. 1957.10.20
Хатан хаан Элизабет нөхөр гүн Филипп, АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Ж.Кеннеди /1961-1963/, хатагтай Жаклин Кеннеди нартай Букимхэмийн ордонд Ерөнхийлөгчид зориулсан албан ёсны зоогон дээр. 1961.06.05
37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсонтой /1969-1974/ Букингхэмийн эдлэнд. 1970 он.
38 дахь Ерөнхийлөгч Жералд Форд /1974-1977/ Цагаан ордонд хатан хаан болонд гүн Филиппд зориулсан цайллага зоогон дээр бүжиглэж байгаа нь. 1976.07.17
39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер /1977-1981/ Букингхэмийн ордонд уулзжээ. 1977.05.01
40 дэх Ерөнхийлөгч Р.Рейган /1981-1989/ тэргүүн хатагтай хамт Английн хатан хаанд зориулсан зоогон дээр эрүүл энхийг хүзсч хундага өргөжээ. Сан-Франциско. 1983.03 сар
41 дэх /1989-1993/ Ерөнхийлөгч Жорж Буш /эцэг/ хатан хааныг анх удаа Америкийн мэргэжлийн бейсболлын тэмцээнийг Балтиморт үзүүлэхээр цагаан ордоноос нисдэг тэргэнд суухаар явж байгаа нь. 1991.05.15
42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон /1993-2001/ Гуйлдхоллдод Дэлхийн 2-р дайны 2-р фронт нээн Нормандид буусны 50 жилийн ойд зориулсан хүлээн авалт дээр хатан хаантай зэрэгцэн суужээ. 1994.07 сар
2007 онд 43 дахь /2001-2009/ Ерөнхийлөгч Жорж Буш /хүү/ Цагаан ордонд болсон хатан хаанд зориулсан хүлээн авалт дээр цагаан зангиа бүхий Техас загварын хувцастай албан бусаар хувцаслаж ирж байжээ. Энэхүү зураг дээр хоёр төрийн тэргүүн Английн Виндзор шилтгээний Гэгээн Жоржийн танхимаар алхалж явна. 2008.06.15
44 дэх Ерөнхийлөгч Барак Обама /2009 оноосхойш/ Букингхэмийн ордонд болсон төрийн хүлээн авалтын цайллага дээр хундага өргөж байна. 2011.05.24
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...