Солонгосын эдийн засагт кино бизнес ихээр нөлөөлөх болжээ
- schedule 2014 оны 8 сарын 20
- chat_bubble 0
“Оддоос ирсэн чи минь” киног Хятадын үзэгчид ихээр сонирхон үзэх болсон байна. Үүнээс үүдэн Хятадаас Солонгос улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгджээ. "Bloomberg" агентлагийн энэ сарын 18-ны өдрийн мэдээнд энэ оны эхний хагаст Солонгост жуучилсан Хятадын жуулчдын тоо 2.7 сая болж өмнөх оноос 54 хувиар өссөн байна.
Хятадын жуулчид Солонгос улсын бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авснаар Солонгосын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байна.
“Оддоос ирсэн чи минь" олон ангит кинод “Чосон” улсын үе буюу 400 гаруй жилийн өмнө дэлхий дээр ирсэн гоц хүч чадалтай, дур булаам дүр төрхтөй харь гаригийн хүний тухай өгүүлдэг.
Киноны үйл явдлаас илүүтэй жүжигчдийн кинонд хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, гол дүрийн жүжигчдийн сурталчилсан брэндийн бараа бүтээгдэхүүн нь онцгой зарагдаж байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...