Халхын голоос төрсөн Оросын баатар нисгэгчдийн хөшөөг хүлээн авлаа
- schedule 2014 оны 8 сарын 19
- chat_bubble 0
Халхын голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар Төмөр замын хамт олон ЗХУ-ын хошой баатар нисгэгчид болох Г.П.Кравченко, С.И.Грецевиц нарын хөшөөг ОХУ-ын нийслэл Москвад бүтээснээ Монгол цэргийн музейн сан хөмрөгт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
“Халхын голд хамгийн их онгоцтой агаарын тулалдаан болсон түүхтэй. Энэ ч утгаараа бид энэхүү хоёр баатар хүний хөшөөг сонгож бүтээлгэхээр болсон юм. Манай байгууллагаас Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулж, Зайсан толгой дахь Хувьсгалт Монгол танкийн хөшөөг өөрсдийн хөрөнгөөр сэргээн завсарлаж, Халхын голын нутгаар Монгол-Оросын залуусын хамтарсан тойрон аяллыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Цаашдаа олон талт хамтын ажиллагааг зохион байгуулах болно” хэмээн УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндорж өгүүлсэн юм.
Монгол цэргийн музейн хамт олон ойн баярыг тохиолдуулан “Халхын гол-75” үзэсгэлэнг дэглэн гаргаж байгаа бөгөөд нийт 200 гаруй түүхийн үзмэр, эд өлгийн зүйлс багтаж байгаа аж. Москвагаас хүрэлцэн ирсэн хоёр баатар нисгэгчийн хөшөө ч энэхүү үзэсгэлэнгийн нэгэн онцгой үзмэр болох нээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...