Обамагийн амралтыг нэг цагдаа тасалдуулав
- schedule 2014 оны 8 сарын 19
- chat_bubble 0
Хар арьст хөвгүүний амийг цагдаагийн ажилтан хороосноос олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал газар авсан тул Америкийн Миссури муж улсын Амбан захирагч Жей Никсон өнгөрсөн бямба гаригт Фергюсон хотод онц байдал зарлаж, шөнө дундаас өглөөний 05.00 цаг хүртэл хөл хорио тогтоолоо.
Энэ шийдвэрийг эсэргүүцэгчид ийм аргаар хотод амгалан тайван байдал бий болгохгүй гэж үзэж байна. Хүн алсан хэрэгт сэжиглэгдэж буй цагдаад шийтгэл хүлээлгэхийг тэд шаардаж буй юм. Сураг сонсвол Холбооны мөрдөх товчооны 40 орчим ажилтан тэнд очиж, уг хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Фергюсон хотын хүн амын 70 хувь нь африк гаралтай хүмүүс юм. 18 настай хар арьст Майкл Брауныг энэ сарын 9-нд хороосон аж. Тэрбээр хэд хэдэн удаа сумны шарх авсан бөгөөд түүнийг гараа өргөөд зогсож байхад нь буудаж орхисон гэдийг гэрчлэх хүмүүс байна гэнэ. Майкл Браун өөрөө зэвсэггүй байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амарч байснаа Цагаан ордонд буцаж ирснийг ч энэ явдалтай холбон тайлбарлаж байна. Обама Массачусетс муж улсад Мартас-Биньярд арал дээр амарч байжээ. Тэрбээр Иракийн байдлыг зөвлөхүүдтэйгээ ярилцахын зэрэгцээ Фергюсон хотод дэгдээд намжихг үй байгаа эсэрг үүцлийн хөдөлгөөний талаар хэлэлцэх бололтой.
Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар Ирак дахь нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл авахаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзана. Мөн Фергюсон хотод болж буй үйл явдлын тухай Хууль зүйн сайдтай ярилцана гэж Цагаан ордон мэдээллээ. Б.Обамагийн амралт ирэх ням гаригт дуусах юм байна.
Р.ЖАРГАЛАНТ
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...