Улаанбаатар төмөр замынхан ашигтай ажилласныг ИТАР ТАСС-ынхнаас мэдлээ
- schedule 2014 оны 8 сарын 18
- chat_bubble 0
Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ компани сүүлийн жилүүдэд ашигтай ажиллах болжээ. Энэ тухай мягмар гарагт Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүх ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Өнгөрсөн оноос өмнө “УБТЗ” алдагдалтай ажиллаж байсан бол харин өнгөрөгч онд анх удаа 500 мянган ам.долларын ашигтай ажиллалаа. Компанид шинэчлэл хийхэд томоохон хөрөнгө оруулсан нь үр дүнгээ өгсөн. Сүүлийн таван жилийн хугацаанд хоёр талаас техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэхэд тус бүр 125 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Ийм хөрөнгө оруулалтыг маршал Чойбалсан "УБТЗ" байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан 1949 оноос хойш анх удаа оруулж байгаа юм. Үүний үр дүнд тус компанийн нэвтрүүлэх чадвар болон хурд нэмэгдсэн” гэж тэрбээр ярьжээ.
Одоо “УБТЗ”-д хоёр дахь замыг тавих, төмөр замын буудлыг болон гэрэлтүүлгийг шинэчлэх, хөдөлгөөнт бүрэлдэхүүнийг солих ажил явагдаж байгаа аж. Энэ онд багтаан замын нэвтрүүлэх чадварыг одоо 21 сая байгааг 300 сая тонн болгон өсгөх бол, Монголоор дамжин өнгөрөх Орос, Хятадын транзит тээврийн урсгал нэмэгдэх юм. Ялангуяа нефтийн бүтээгдэхүүний тээвэр нэн хурдацтай өсөх хандлагатай байна. 2009 оноос хойш вагон ачилт 49 хувиар, бүрэлдэхүүний дундаж жин 29 хувь, хөдөлмөрийн бүтээмж 44 хувиар өсчээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...