УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10 жил хорих ял оноолоо
- schedule 2014 оны 8 сарын 18
- chat_bubble 0
УИХ- ын гишүүнээр Төв аймгаас сонгогдож байсан Д.Дондог нарын таван хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн пүрэв гаригт бүтэн өдрийн турш хэлэлцэж байж шийдвэрлэжээ. Уг хэргийг хуучнаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байсан бөгөөд хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны эцэст Дүүргийн I прокурорын газраас Д.Дондог, Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт бусдын эд хөрөнгө залилсан, далайлган сүрдүүлж авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.
Д.Дондог УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж. Улмаар тус компаниас “Сумбар” ХХК-ийн захирал А.Батбилэг болон туслахаараа ажиллаж байсан Д.Сайнбаяр нараар дамжуулан нэг сая гаруй доллар авч, 300 мянган ам.доллар, 400 сая төгрөгийг нь Д.Сайнбаяр авч, Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан гэнэ.
Гэвч нөгөө газрын асуудал нь бүтэхг үй болсон учраас “Меритон” компанийнхан мөнгөө олж авахын тулд хууль хяналтын байгууллагад ханджээ. Энэ дунд ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан эрүүгийн төлөөл өгч Б.Ариунболд нар хамтран оролцсон бол “Сумбар” компанийн захирал А.Батбилэг бусдыг далайлган сүрд үүлж, иргэн Б нарын хэд хэдэн хүнээс мөнгө, орон сууцыг нь авсан аж. Тэдэнд 2009 оны наймдугаар сарын 28-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Д.Дондогийн УИХын гишүүний халдашгүй байдалтай холбоотойгоор энэ асуудал шийдэгдэлгүй удсан юм. Тэдний холбогдсон хэргийн улмаас иргэд, байгууллагад таван тэрбум төгрөгийн хохирол учирсан байсан аж.
Анхан шатны шүүхээс УИХын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил нэг сар хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдл үүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан буруутайд тооцож, нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, чанга дэглэмтэй хорих ангид 13 жилийн хорих ял эдлүүлэхээр боллоо.
Д.Дондог туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан буруутай гэж үзэн 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, чанга дэглэмтэй хорих ангид 12 жил хорихоор шийдвэрлэжээ. Харин энэ хэрэгт холбогдсон Д.Ширнэндорж, Б.Ариунболд нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.
Эх сурвалж: MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...