440,000 ам.долларын үнэтэй Porsche Carrera GT машинтайгаа мартаж орхижээ
- schedule 2014 оны 8 сарын 14
- chat_bubble 1
Канадын нэгэн орон сууцны гараажид цоо шинэ гялалзсан 440,000 ам.долларын үнэтэй Porsche Carrera GT машин тоос шороонд дарагдан бүтэн жил болж байгаа гэнэ.
Мартагдсан уг машин бүтэн жил асаагүй учраас аккумлятор нь суусан, бас бүртгэл, үзлэгийн хугацаа нь дууссан байгаа гэнэ.
Хажуугаар өнгөрдөг хүмүүс яагаад ийм үнэ цэнэтэй машин эзэнгүй өрөвдөлтэй нь аргагүй тоос шороонд дарагдан “намайг цэвэрлэж арчлаач” гэх шиг байж байгаад гайхан өнгөрдөг аж.
Янз бүрийн таамаглаж болох гэнэ. Жишээ нь: эзэн нь удаан хугацаагаар гадаадад бизнес хийж байгаа, эсвэл эзэн нь хууль бус байсан учир албадан гаргасан, гэх мэт. Гэвч эдгээр таамгууд нь бодит байдлаас хол байж.
Эзэн ь Канадын Албертад өндөр ашиг хүртэн маш завгүй суудаг бөгөөд олон машинтай учир энэ машиндаа хүрч завдалгүй жил болсон гэнэ.
Уг машины тухай олон нийтийн цахим хуудас, юутүб дээр тавьснаар эзэн нь “санааад” байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...