Оддын хамгийн үнэтэй 10 үс засалт
- schedule 2014 оны 8 сарын 13
- chat_bubble 1
Дэлхийн хэмжээний ододууд их мөнгө олохын хэрээр үйлчилгээний өртөг нь дагаад өсч байдаг. Зарим нь нэр хүндээ өсгөх зорилгоор хамгийн өртөг өндөртэй газраар үйлчүүлж үнэтэй болгоныг эдэлж хэрэглэж байдаг бол, эсвэл зарим үйлчиллэгч нар нь тэдний нэр хүндийг нь ашиглаж өндөр үнээр үйлчилдэг. Одуудын үсчид чамгүй хөлс авдаг бололтой. Гоёлын, энгийн, этгээд, авангард, тайралт будалт индүүдлэгэ гэх мэт ямар үйлчилгээ авснаараа үнэ хөлс өөр өөр байх нь тодорхой. Гэвч энэ удаад дэлхийн хамгийн үнэтэй 10 үс зассан тохиолдлын талаар дурдъя.
10. Женнифер Лопес – 400 ам.доллар
Энэ үнэ бол тийм ч үнэтэй биш. Женнифер хувийн үсчиндээ долоо хоног бүр 400 ам.доллар зарцуулдаг. Стилист-үсчин Орбисын хувьд энэ бол амаргүй ажил аж. Учир нь тэр Женнифертэй хамгийн удаан хугацаанд ажиллаж чадаж байгаа цорын ганц үсчин гэнэ.
9. Жастин Бейбэр – 750 ам.доллар
Жастин Бейбэр өсвөр насныханы үсний хэв маягийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл түүний үсний засалтыг даган дуурайдаг тул засуулах бүртээ 750 ам.доллар зарцуулдаг байна.
Харин энэ засалтыг нь стилист үсчин Ванесса Прайс гүйцэтгэдэг гэнэ. Жастин үсээ сардаа 2 удаа ирж засуулдаг аж.
8. Гвинет Пэлтроу – 800 ам.доллар
Магадгүй эрхэм уншигч та, жүжигчин Гвинет Пелтроугийн шулуун шаргал үсэнд тийм их мөнгө зарах шаардлагагүй байх гэж бодож байгаа байх. Тэгвэл хоёр хүүхдийн эх, Оскарын шагналт жүжигчин маань үсээ зөвхөн Нью Йоркийн одон орны цагны дэргэдэх салонд л итгэж засуулдаг байна. Уг салоны үйлчилгээний хөлс нь 800 ам.доллар байдаг гэнэ.
7. Кейт Миддлтон – 1000 ам.доллар
Кембриджийн гүнгийн авхай Кейт Мидлтон голдуу үзүүр рүүгээ буржийлгасан шулуун гялалзсан засалттай байдаг. Энэ засалтаа анх 2013 оны 12-р сард Лондонгийн Rossano Ferretti салоноор үйлчлүүлж , хөлсөнд нь 1000 ам.доллар төлжээ. Үүнээс хойш уг үсчинг хувийн үсчин болгосон байна.
6. Женнифер Энистон – 920 ам.доллар
Женнифер Энистон хамгийн сайхан үстэй одоор байнга нэрлэгддэг. Ийм сайхан байлгахыг бүсгүй бүр мөрөөддөг хэдий ч цөөн хүн өндөр үнийг нь төлж чадна. Женниферийн үсчин-стилист Крис Макмиллан алдарт жүжигчний үсийг хариуцдаг ажээ. Жүжигчин маань засуулахад 600, будахад 320 ам.доллар төлж байжээ.
5. Энн Хэтэуэй – 1,250 ам.доллар
Холливудын урт үстэй царайлаг жүжигчин Энн Нью Йорк хотод байхдаа Тед Гибсон салоны тогтмол үйлчлүүлэгч байжээ. Тэр үсээ тайралт болон хэв маяг оруулахдаа 1,250 ам.доллар төлж байжээ. Одоо харин үсчинд хэдий хэрийн мөнгө зарцуулж байгаа нь таавар төдий л байна. Буусан байх магадлалтай.
4. Риз Уизерспун – 1,500 ам.доллар
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр жүжигчин Риз Уизерспун 2013 оны 7-р сард Бэвэрли Хилсийн салоноор үсээ засуулахаар очсон гэнэ. Тэгээд Rossano Ferretti салоны фэн маань 1,500 ам.доллар зарлагадаж байжээ.
3. Рианна – 1,900 ам.доллар
Өнөө үеийн супер од дуучин Рианна байнга үсний засалтаа янз бүрээр өөрчилж байдаг. Тиймдээ ч түүний арчилгаа үйлчилгээнд багагүй мөнгө төлдөг байж таарна. Үс засалтын мөнгө бол түүнд чулуу шидэх төдий зүйл хэдий ч танд өндөр сонсогдож магадгүй. Баримтаар, дуучин маань 2011 онд үсчин стилист Урсула Стивенд 1,900 ам.доллар төлж байжээ.
2. Дэвид Бекхэм – 6,000 ам.доллар
Сайхан залуу, жентлемэн Дэвид Бэкхэмийн үсчин их чадварлаг байхгүй бол болохгүй. Учир нь од маань байнгын олны хараанд байдаг тул үс нь 24 цагийн турш хэлбэр загвараа алдахгүй байх хэрэгтэй. Ингэхээр тэр дээд зэргийн мэргэшсэн үсчинд халимагаа даатгах хэрэгтэй. Харин энэ ажлаа сайн хийдэг стилист үсчиндээ 6,000 ам.доллар төлдөг гэнэ.
1. Беверли Латео – 16,000 ам.доллар
Дэлхийн хамгийн төгс үсний засалтад 16,000 ам.доллар төлөхөд бэлэн үү. Бас энэ нь тийм байж чадах болов уу.
Дэлхийн хамгийн үнэтэй үс засалтын албан ёсоор Италийн Пиза хотын тэрбумтан Beverly Lata тогтоожээ. Түүнд өөрийн орны хийгээд хөрш зэргэлдээ улсуудын үсчид таалаагдаагүй юм байлгүй үсээ засуулахаар Английн алдартай үсчин Стюарт Филлипсийг зорьсон байна. Өртөг нь 16,000 ам.доллар. Гэхдээ ганцхан үс засалт биш иллэг, лимузин, оройн хоол орсон үнэ гэнэ. Гэхдээл үсээ засуулах гэж л явсан.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...