Өнгөрсөн үеийн Сандра, Самата, Сабрина, С.С.Кетч
- schedule 2014 оны 8 сарын 11
- chat_bubble 0
Өнөө үеийн одод болох Рианна, Бейонсе, Кейти Перри, Лади Гага, Майлус Сайрус шиг 1980-90-ээд онд ид мандан гялалзаж явсан эстрадын одод болох Сандра Крету, Сабрина Салерно, Саманта Фокс, С.С.Кетч нарын дууг хүн бүхэн сонсож, бүжиг диско болгон дээр явж, зураг, плакат зэргийг нь оюутны байр, өрөөний хана, орны толгой, зургийн альбом гээд хаа сайгүй нааж хадгалж, чимж, хувцаслалт, гоёл чимэглэлийг нь дуурайн гоёж байлаа.
Эдгээр дуучид царайлаг тачаангуй сайхан бүсгүйчүүд байсан бөгөөд 80-аад оны хүүхэд, залуучуудын ялангуяа ЗХУ тэргүүтэй социалист орнуудад шүтээн нь байлаа.
Си Си Кетч
Каролина Катарина Мюллер 1964 онд Нидердандад төрсөн. Эцэг эх нь түүнийг дизайнер болгохоор бэлтгэж байсан ч тэрээр өөрийгөө оёдлын машины ард биш тайзан дээр байх ёстой хүн гэж үзжээ.
Тэр дуучин болох хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр "Оптимал" гэдэг охидын поп хамтлагт орж эхний алхамаа хийсэн. Энд байхад нь Модерн Токинг хамтлагын гишүүн, хөгжмийн зохиолч Дитер Болен анзаарсан байдаг.
Ингээд түүнийг шалгаруулалтад урьж гарын үсэг зурснаар Си Си Кетч нэртэй болж карьераа эхлүүлсэн. Тэрээр Зүүн Европын орнуудад "Диско хатан хаан" гэж нэрлэгдэх хүртэл алдар нэртэй болсон.
Тэд хамтын ажиллагааныхаа хүрээнд 4 цомог гаргасан боловч хармсалтай нь дуучин маань 1988 онд Дитер Болентэй муудалцан салжээ.
Болен түүний урлагийн нэрийг /Си Си Катч/ цаашид хэрэглүүлэхгүйгээр өөрт хамаатуулахаар шүүхэд хандсан ч нэр Каролина Мюллерт үлджээ.
1989 онд “Hear What I Say” цомгоо гаргасан ба энэ дуучныхаа замналыг өндөрлүүлсэн сүүлийн цомог болсон.
2010 онд Хуан Мартинезтэй хамт 6 дахь цомгоо гаргахаар төлөвлөж байсан боловч харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй.
Си Си Катч ОХУ-д 1991 онд Чернобылийн АЦС-ын ослын хандивын тоглолтод анх удаа ирж тоглосон. Дараа нь 80-аад оны оддын Ретро, Дискотека-80 зэрэг тоглолтуудад нэг бус удаа ирж байсан.
Манай оронд 2000 оны дундуур "Үүрэг трейд" ХХК авчирч тоглолтыг нь зохион байгуулж байсан.
Энэ жил 50 нас хүрсэн ч Си Си Кетч гоолиг тачаангуй, залуухан хэвээр байгаа ажээ.
Сандра
Саманта Фокс
1966 онд Лондонд төрсөн тэрбээр дуучнаас гадна шилдэг загвар өмсөгч байсан. 1983 онд “Face of Shape” загварын тэмцээнд 2-р байранд орж байсан аж. "People" сонины нүүрэнд гарч, "Sun" сэтгүүлийн хамгийн алдартай 3-р нүүрэнд гарч байжээ. Тухайн үедээ 80-аад оны Английн алдартай өсвөр насны од болжээ. 1983-1987 он хүртэл загвар өмсөгчөөр ажилласан.
1986 оноос хөгжмийн ертөнцөд хөл тавьж поп урсгалаар анхны "Touch Me (I Want Your Body)" синглээ гаргасан. Гэтэл тэсрэлт болж гарсан даруйдаа 17 орны хитэд 1-рт, Англид 3, АНУ-д 4-рт жагсаж дэлхийд танигдсан од болгосон байна. Түүнээс хойш олон цомог гаргасан бөгөөд дэлхий даяар 30 сая гаруй цомгоо борлуулсан.
Энэ жил 48 хүрсэн тэрээр кино, реалити, телевизийн шоунд ихээр оролцдог бөгөөд хааяа нэг телевизийн хөтлөгчөөр ажиллаж байна.
Сабрина
1968 онд Италийн Генуяа хотод төрсөн Сабрина Салерно хүүхэд байхдаа даруухан охин байжээ. Гэтэл 1984 онд 16 настайдаа мужийн загварын тэмцээнд түрүүлснээр, мөн ондоо анхны дуу "Sexy Girl" бичүүлснээр алдартай модель, дуучин, жүжигчин болох зам нь нээгдсэн.
1987 онд анхны “Sabrina” цомгоо гаргасан. 1989 онд Москвад анхныхаа тоглолтоо хийж Оросуудыг алмайруулж байжээ. Манайхан төдийгүй дэлхий дахин түүнийг алдрын оргилд хүргэсэн Sexy Girl, "Boys, Boys, Boys” дууг сайн мэднэ.
Түүний амжилтаас дурдвал, Италийн ТОП 20 дуучны 9-д, дэлхийн олон орны хитэд 1-рт жагсаж байсан. "World Music Awards"-ийн ялагч болж байсан аж. Дэлхий дахинд 8 цомгоо 20 гаруй сая хувиар борлуулаад байгаа. Европын шилдэг эмэгтэй дуучинг Бойс дугаараа авсан. Сабрина,1986- 2012 онуудад 10 гаруй кинонд тоглоод байгаа. Одоо ч уран бүтээлээ хийж байгаа модель, дуучин, жүжигчин маань бас ТВ-ийн суваг, дуу бичлэгийн студитэй гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...