"Сониучхан"-аас илгээсэн Ангарагийн зургууд
- schedule 2014 оны 8 сарын 8
- chat_bubble 0
Дэлхий эртнээс нааш Ангарагийг сонирхон, таньж мэдэхийг хүсэн тэмүүлж ирсэн.
Сансар судлал 1960-аад оноос хурдацтай хөгжиж, сансрын хөлгүүд хөөргөж эхэлснээс хойш судалж АНУ, ЗХУ/ОХУ, Европын сансрын агентлаг, Япон, Хятад улсууд илүүтэй сонирхон судлах болсон. Тэд нийтдээ 50 гаруй сансрын аппаратууд хөөргөсөн байдгаас 21 нь амжилттай болжээ.
Эдгээр улсууд дотроос АНУ-ын сансар огторгуйг судлах агетлаг НАСА Ангараг гарагийг эрчимтэй бас амжилттай судалж байгаа.
Ангарагийг анх 1964 онд АНУ-ын НАСА-гийн Маринер 4 сансрын хиймэл дагуул зургийг нь авснаас хойш олон арван хиймэл дагуулууд, сансрын апапаратууд тойрог замд, гадарга дээр буун судалж байна.
/ЗХУ 1960-1962 онуудад 5 удаа хиймэл дагуул хөөргөсөн боловч зорьсон газраа хүрч чадаагүй билээ. Энэ тал дээр ЗХУ/ОХУ тун амжилтгүй ажиллаж байгаа. Тэдний Ангарагийг судлах 18 удаагийн оролдого нь амжилтгүй болж цөөхөн хэд нь амжилттай болсон байдаг./
Сүүлийн гурван жилд гэхэд Сониучхан /Curiosity/, Боломж /Opportunity/ сансрын аппаратууд гадарга дээр явж, “Mars Odyssey”, “Mars Express”, “Mars Reconnaissance Orbiter” “Mars Orbiter Mission” “MAVEN” хиймэл дагуул Ангаргийн тойрог замд судалгаа шинжилгээний ажлаа хийж байна.
НАСА-гийн Манай нарны системийн дөрөв дэх гараг Ангарагийг судлахаар 2011 оны 11-р сарын 26-нд хөөргөсөн 900 кг жинтэй Сониучхан /Curiosity/ Ангараг гарагт явагч сансрын аппаратнаас илгээсэн зургууд сонирхуулья.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...