Домогт СВД мэргэн буудагчийн буу
- schedule 2014 оны 8 сарын 7
- chat_bubble 10
Хэн нэгэн нь “Сталкер” болон бусад буддаг компьютер тоглоомонд хуучин ЗХУ-ын зэвсэгүүд түүн дотроо мэргэн буудагчийн СВД бууг авч тоглож байсан байх.
ЗХУ өөрийн гэсэн дээд зэргийн мэргэн буудагчийн буутай болохоор шийдсэн.
Энэ дагуу Евгений Драгунов, Александр Констанитинов, Сергей Семонов нар тус бүртэй мэргэн буудагчийн буу бүтэсан байна.Шалглт туршилтыг Драгуновын буу давсан учраас энэхүү домогт СВД- анх 1963 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Түүнээс хойш олон удаа сайжруулан шинэчилж байжээ. Үндсэн загвар нь: ТСВ, СВД, СВУ,СВУ-АС, СВДС-А, СВДС-Д, СВДК, СВДМ. Одоо ч хүртэл онч, тусгал, ашиглалт, овор хэмжээ зэргээрээ ТОП-5 мэргэн буудагчын буугаар тодорсон хэвээр байна.
Уг мэргэн буудагчийн зориулалтаар бүтээсэн буу нь хагас автомат ба 7.62 *54 мм сум ашигладаг. Драгунов СВД-ийг 1891 оны буун дээр үндэслэн хийсэн ба анхны загварыг СВД-63 гэдэг байсан байна. Эхний ээлжинд 1963 онд 200 ширхэгийг үйлдвэрлэсэн байдаг. Улмаар Варшавын гэрээний үндсэн зэвсэглэлд лож олон орон ашиглах болжээ. БНХАУ /79 болон 86 загварыг/ , Иран /Хятадын 79 загварыг хуулбарлан/ лицензээр үйлдвэрлэдэг. Өнөөдөр олон орны зэвсэглэлд багтаж дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна.
Уг бууны ерөнхий үзүүлэлт:
Жин: 4.3-5.02 кг, урт: 1,125-1,325мм, гол төмрийн урт: 565-620мм. Минутанд 30 сум гаргах чадвартай. Хурд 800-830м/секунд, ашигтай тусгал 800м хамгийн хол зай нь 1200м
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...