Хөвдөг ресторан живжээ
- schedule 2014 оны 8 сарын 7
- chat_bubble 0
Жеф Раби гэдэг бизнесмэн 1996 онд Кентакки мужийн Ковинтонд голын эрэгт усан дээр хөвдөг ресторан нээсэн аж. Гэвч Америкд алдартай ресторан Мягмар гарагт Огойяа голд живсэн байна
Ослын шалтгаан нь голын мөс хөвдөг рестораныг гэмтээснээс болжээ.
Өмнө 2011 онд ийм явдал болж онцгой байдлынхан ирж хүмүүсийг аварчь рестораныг хааж байсан байна. Улмаар засч янзлаад эргэн нээж байжээ. Одоо бол дахин ашиглахгүйгээр шийджээ.
Энэ алдартай ресторанд Иордоны хаан, Маргарет Тэтчэр зэрэг дэлхийд алдартай улс төрч, одууд тамирчид ирж үйлчлүүлж байсан гэнэ.
Эзэн Жеф хэлэхдээ, бид живсэн ресторанаас үнэт эдлэл, бараа, урлагийн бүтээл зэрэг авч болох бүхнийг гаргаж авах бөгөөд бүрэн хохирлыг рестороаныг уснаас гаргаж ирхээс нааш тодорхойлох боломжгүй гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...