Теннисний түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн агуу 10 тоглолт
- schedule 2014 оны 8 сарын 6
- chat_bubble 0
Мэргэжлийн спортууд дундаа теннис Топ-5 багтана. Шууд үзэгчдийн тоо харьцангуй бага хэдий ч шагнал урамшуулал, нэр хүнд өндөртэй. Тамирчдынх хувийн амьдрал олон нийтэд сонирхолтой байдаг.
Энэ спортын нэг онцлог нь оноогоор мөртлөө цагийн хязгааргүй байдаг. Нэг тоглолтын дундаж цаг 2-3 цаг байдаг бол цаг хүрэхгүйн дотор дуусах нь ч элбэг.
Тэгвэл энэ удаад бүхийл түүхэнд хүч тэнцүү тамирчидын хамгийн удаан тэмцэлдсэн 10 тохиолдлыг танилцуулья.
Дэвисийн цом - Багийн дэлхийн аварга
10.Новак Жокович /Novak Djokovic/ – Рафал Надаль /Rafael Nadal/: 2012 онд 5 цаг 53 минут
Өнөө цагийн хамгийн шилдэг хоёр агуу теннисчин Сербийн Новак Жокович, Испанийн Рафал Надаль нар King of the Clay-ийн кортон дээр 2012 оны Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд 5 цаг 53 минутын турш өрсөлдөн Новак Жокович 5–7, 6–4, 6–2, 6–7, 7–5 харьцаагаар ялж аварга болон 2.3 сая ам.доллар халаасалжээ.
Дэлхийн чансааг тэргүүлэг хоёр агуу тамирчны хоорондын тоглолтын харьцаа өнөөгийн байдлаар Новак Жокович 19-23 Рафал Надаль байна. Энэ цагийн агуу тамирчин Рафал Надаль Их дуулгын 14 түрүүтэй бөгөөд тамирчныхаа нийт замналд 70,704,129 ам.долларыг шагналаар аваад байгаа бол түүний гол өрсөлдөгч Новак Жокович их дуулгад 7 түрүүлж, нийт шагналын мөнгө нь 65,332,655 ам.долларыг болоод байгаа.
9. Radek Stepanek - Ivo Karlovic 2009 онд 5 цаг 59 минут
Хамгийн удаан үргэлжилсэн ихэнх тоглолт Дэвисийн цом /Багийн дэлхийн аварга/ -ын тэмцээн дээр болжээ. Энэ тоглолт ч мөнхүү 2009 оны тэмцээн дээр болжээ. Чехийн Радек Степаник Хорватын Иво Карлович нарын хооронд 5 цаг 59 минутын турш ширүүн тэмцэлдээн болсны эцэст Радек хожсон. Тэдний дөрвөн сет нь тай-брейкээр шийдэгдсэн /6–7, 7–6, 7–6, 6–7/ бөгөөд тав дахь тоглолт нь арай өөр дүгнэгддэг байсан бөгөөд 14-16 харьцаанд хүрч дуусчээ.
Нийлбэр дүнгээр Чехийн баг Хорватыг 4-1 харьцаагаар хожсон Харин аваргын төлөө Испанид 5-0-ээр хожигдсон түүхтэй.
8. Horst Skoff - Mats Wilander: 1989 онд 6 цаг 4 минут
1989 оны Дэвисийн цомын тэмцээнд Австри Шведийн багууд шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө тааран тоглосон. Харин энэ тэмцлийн хоёр дахь тоглолтонд Автрийн Хорст Шкофф Шведийн Матс Уиландер нарын хооронд 6 цаг 4 минутын турш үргэлжилсэн маш ширүүн тоглолт болсны эцэст Хорст 6–7, 7–6, 1–6, 6–4, 9–7 харьцаар хожиж багтаа нэг ялалт авчирсан.
Нийлбэр дүнгээр Шведийн баг Австрийг 3-2 харьцаагаар хожиж цааш тоглосоор аваргын төлөө ХБНГУ-д 2-3 харьцаагаар хожигдож аман хүзүүдсэн түүхтэй.
7. Lucas Arnold Ker, David Nalbandian- Yevgeny Kafelnikov, Marat Safin: 2002 онд 6 цаг 20 минут
2002 оны Дэвисын цомын хагас шигшээд Аргентин ОХУ тааран тоглосон. Энэ тэмцлийн хосын тоглолтонд таарсан Аргентиний Лукас Арнолд Кер, Давид Налбандиян Оросын Евгений Кафельниклв Марат Сафин нарын хосын тулаан 6 цаг 20 минутын турш 6–4, 6–4, 5–7, 3–6, 19–17 харьцаагаар үргэлжилжээ. Эхний хоёр сетэд Аргентинчууд хожсон. Одоо нэг сет авахад л хожих байсан боловч дараалан хоёр сет алдснаар шийдвэрлэх 5 дахь сетийн тулаан болжээ. Сүүийн сетэд Аргентинчууд 19-17 харьцаагаар хожсон.
Гэхдээ нийлбэр дүнгээр ОХУ Аргентинийг 3-2 харьцаагаар хожиж, дараа нь аваргын төлөө Францыг 3-2-оор хожин анх удаа цом өргөсөн.
6. Boris Becker - John McEnroe: 1987 онд 6 цаг 21 минут
1987 оны Дэвисийн цомын төлөө Их дуулгын 6 түрүүтэй Германы тамирчин Борис Беккер, 7 түрүүтэй Америкийн Жон Макэнрой нарын домогт тулааныг теннис сохирхогчид одоо ч дурсан ярьцгаадаг.
Дэлхийн чансааг тэргүүлж байсан 1980-аад оны хоёр домогт тамирчны тоглолт 6 цаг 21 минутын турш маш хурц ширүүн тэмцэлдсэн бөгөөд эхний сетийг Жон 6-4, хоёр дахь сетийг Борис 15-13 харьцаагаар хожиж, гурав дахийг Жон 8–10, дөрөв, тав дахь сетэд 20 настай Борис 6–2-оор Жоныг /27 настай/ илүүрхэн хожсон байна.
Сонирхолтой нь 1987 оны Дэвисийн цомд Энэтхэг Австралийг 3-2 харьцаагаар хожин түрүүлсэн. АНУ Парагвайд, ХБНГУ Испанид 2-3 харьцаагаар тус тус хожигдсон.
5. John McEnroe - Mats Wilander: 1982 онд 6 цаг 22 минут
Мөн л 1982 оны Дэвисийн цомд АНУ Шведийн баг хагас шигшээд шалгаран үлдэхээр учраа таарсан. Багийн тоглолтын харьцаа 2-2 болсон байсан бөгөөд шийдвэрлэх 5 дахь тоглолтод багийн лидерүүд болох Жон Макэнрой Матс Уиландер нар хоорондоо тоглосон. Тэр хоёрын тулаан маш ширүүн өрсөлдөөнтэй болж Жоны хожсоноор /9-7, 6-2, 15-17, 3-6, 8-6/ АНУ-ын ялалтаар өндөрлөсөн.
Нийлбэр дүнгээр АНУ 3-2 харьцаагаар Шведийг буулган авсан. Улмаар Австрали /5-0/, Францыг /4-1/ хожин цом өргөсөн.
4. Vicki Nelson - Jean Hepner: 1984 онд 6 цаг 31минут
Энэ жагсаалтад орсон эмэгтэйчүүддийн ганц тоглолт бөгөөд эмэгтэй тамирчдаас хамгийн удаан хугацааны туршид үргэлжилсэн тоглолтыг рекордыг тогтоосон хоёр. Энэ бол гайхмшигтай бишэрмээр амжилт. Учир нь эрчүүд 5 сет тоглодог бол эмэгтэйчүүд 3 сет л тоглодог.
1984 оны 9-р сард Америкийн Виржина мужийн Ричмондод болдог Гранд Сламийн ангилалийн Central Fidelity Banks International тэмцээнэхний тойрогт учраа таарсан чансааны 93 жагсаж байсан АНУ-ын 22 настай Вики Нилсон, 172-т эрэбэлэгдэж байсан 26 настай Жин Хепнер нар 6 цаг 31 минутын турш 3 сет өрсөлдсөн /6-4, 7-6,11-9/ байдаг. Жин Нелсон сүүлийн сетийг аван хожсон. Энэ тоглолтын нэг оноо авахад 29 минут зарцуулсан байдаг. Бас энэ дээд амжлт 20 жил эвдэгдээгүй.
3. Fabrice Santoro - Arnaud Clement: 2004 онд 6 цаг 33 мин
Дэвисийн цомоос өөр тэмцээн дээр тогтоогдсон цөөн амжилтын нэг нь. 2004 оны “French open” тэмцээний нэгдүгээр тойрогт учраа таарсан Францын 32 настай Фабрицо Санторо, Францын 27 настай Арно Клемент хоёр 6 цаг 33 минутын турш хурц ширүүн өрсөлдөөн үзүүлжээ. Санторо эхний хоёр сетийг 6–4, 6–3 авсан ч дараагийн хоёр сетийг Клемент 6–7, 3–6 авчээ.Ингээд орой болсон тул сүүлийн сетийг маргааш өдөр нь явуулж бас л их өрсөлдөөнтэй болж тай-брейкээр 16-14-өөр Санторо авч хожсон гэнэ.
2. Tomas Berdych, Lukas Rosol - Stanislas Wawrinka, Marco Chiudinelli: 2013 онд 7 цаг 2 минут
Хосын тоглолтын дээд амжилт. Өнгөрсөн онд буюу 2013 оны Дэвисийн цомын шатанд учраа таарсан Чех - Швейцарийн багийн хосын тоглолтод Женев хотноо болж Чехийн Томас Бердых-Лукас Росол нарын хослол Швейцарийн Станислас Уавринка-Марко Чиудинейл нартай 7 цаг 2 минутын хатуу ширүүн тулаан хийж Чех 6–4, 5–7, 6–4, 6–7(3–7), 24–22 харьцаагаар ялж байжээ. Чехийн баг дараагийн шатанд Казахстан /4-1/, Аргентин /3-2/, Сербийг /3-2/ ялан гурав дахь удаагаа аварга болсон.
1 John Isner - Nicolas Mahut: 2010 онд 11цаг 5 минут
Теннисний ертөнцөд гайхмаар дээд амжилт тогтоосон тоглолт. Магадгүй энэ амжилтыг эвдэхгүй ч байж магадгүй. 2010 оны Уимблдоны тэмцээнийн 1-р тойрогт болсон уг тоглолтыг гурван ч өдөр дамнуулан явуулжээ. Энэ хүнд хэцүү тулааныг хийгчид бол АНУ-ын 25 настай Жон Иснер, 28 настай Францын Николас Махут нар юм. Иснер маш хүчтэй давуулж хүчний тоглолт хийдэг тамирчин хүн байсан бөгөөд тоглолт дуусаад л хамаг хүч тамираа шавхсан тэр газар унаад өгсөн гэдэг. Тэр хоёрын сүүлийн сетийн харьцаа 70-68. Энэ бол итгэмээргүй амжилт. Энэ тоглолт 6–4, 3–6, 6–7(7–9), 7–6(7–3), 70–68 харьцаагаар Иснерийн ялалтаар дууссан баөгөөд спортын түүхэнд хэзээ ч мартагдахгүй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...