2014 оны хамгийн өндөр орлоготой ТОП-5 эмэгтэй жүжигчид
- schedule 2014 оны 8 сарын 5
- chat_bubble 0
Форбес сэтгүүлээс гаргасан 2013 оны 06-р сараас 2014 оны 06-р сар хүртэлх Холливудын хамгийн их орлого олсон эмэгтэй жүжигчдийн жагсаалтын Сандра Баллок, Женнифер Лоуренс нар тэргүүлжээ.
1. Sandra Bullock - 51 сая ам.доллар
Сандра Баллок энэ хугацаанд 51 сая ам.доллар олж тасархай тэргүүлжээ. Энэ жил 50 нас хүрсэн жүжигчин маань Gravity кинонд тоглосноор ихэнх ашгаа олсон байна. Энэ кино 100 сая ам.доллараар бүтээд одоогоор 716 сая ам.долларын ашиг олоод байгаа.
2. Jennifer Lawrence - 51 сая ам.доллар
Женнифер Лоуренс 34 сая ам.доллараар удаалжээ. 23 хан настай залуухан үзэсгэлэнт жүигчин маань нэг кинонд тоглосны хөлс хэдийн 10 сая ам.доллараас давсан бөгөөд The Hunger Games: Catching Fire and X-Men, Days of Future Past зэрэг кинонуудад тоглосоны орлогоор голлон бүрдүүлжээ.
3. Jennifer Aniston - 31 сая ам.доллар
Женнифер Анистон 31 сая ам.долларын орлогоор гуравдугаарт орсон байна. Хэзээ ч топ эрэлттэй байдаг 45 настай жүжигчинд We’re the Millers, Friends зэрэг кинонд тоглосон орлого нь ихэнхийг бүрдүүлж өгчээ.
4. Gwyneth Paltrow - 19 сая ам.доллар
41 настай Гвинет Пелтроу 19 сая ам.доллар олсны ихэнхийг Iron Man 3 кинонд тоглож, мөн, Max Factor, Hugo Boss компаниудын гүүр царай болсноор олсон байна.
5. Angelina Jolie - 18 сая ам.доллар
39 настай Анжелина Жоли Maleficent кионод тоглоод 18 сая ам.доллар олжээ. Дисней фирмийн хийсэн уг кино өнгөрсөн жил 700 сая ам.доллар олоод байгаа. Тэр 2013 онд 33 сая ам.долларын орлоготой байжээ.
5. Cameron Diaz - 18 сая ам.доллар
41 настай жүжигчин Камерон Диаз 18 сая ам.доллар олсон. Түүнийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Тэрбээр өнгөрсөн жил The counselor, The Other Woman кинонд тоглосон ба The Other Woman кино 40 саяаар бүтэж 190 сая ам.доллар олоод байгаа. Үүнд Диазын нөлөө байгаа гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...