Америкийн хамгийн алдартай, гоёмсог усан сангууд
- schedule 2014 оны 8 сарын 5
- chat_bubble 0
Холливудын оддууд бүгд усан сантай байдаг болов уу?
Алдар цуутай баян хүмүүс олон тэгээд том ваннын өрөө, усан сангуудаараа өрсөлддөг. Тэр нь тэдний харшийн онцлог, бахархал нь байдаг.
Анхны “их угаалгын өрөө-усан сан /ванн/” МЭӨ 3-р мянган жилийн тэртээх Энэтхэгийн соёл иргэшил Мохенжо-Дарод /өнөөгийн Пакистан/ байсан нь архелогийн малтлагын үндсэн дээр тогтоогдсон. Мөн Египт, хожмоо Ромын эзэнт улсын үед их угаалгын өрөө маш их хөгжин дэлгэрсэн.
Харин дэлхийн 2-р дайны дараагаас хувийн усан сангууд /угаалгын биш/ маш ихээр бий болж эхэлсэн. Баян хөрөнгөтэй хүмүүс бусдынхаас өөр илүү гоёмсог хийхээр өрсөлдөж эхэлсэн гэдэг
10. Реппэр Drake-ийн Hidden Hills
Дрейк энэхүү гайхалтай чамин загвартай усан сан бүхий тансаг хаус, эдлэн газрыг Saddle Ranch, Larry Pollack нараас 7.7 сая ам.доллараар хуудалдан авсан байна.
Реппер хэлэхдээ, энэ дэлхийн хамгийн “галзуу усан сан” хаана байдаг вэ? Хэмээн өөрөөсөө асуугаад интернэтээр хайж байгаад үүнийг олсон юм. Тэгээд түүнийг худалдан авахаасаа өмнө олон жилийн турш ханандаа хадсан гэжээ. Энэ бол байгалийн үзэсгэлэнт хадан агуй, хүрхрээ бүхий үлгэрийн мэт усан сан.
9. Jayne Mansfield
Jayne Mansfield бол 1933 онд төрөөд 34 хөн настайдаа нас барсан 1950-1960 оны эхэн үеийн Америкийн “Секс билэг тэмдэг” театр, кино, телевизийн од жүжигчин юм. Холливудын домог тэрхүү Бэвэрли Хилс дэх өвөрмөц харшдаа зүрх нь зогссон.
Түүний амьдарч байсан Ягаан ордонг (Pink Palace) 2002 онд нураасан ч энэ жагсаалтад багтжээ. Тэрээр харшаа зүрх хэлбэртэй, мөн усан сангаа зүрхэн хэлбэртэйгээр ягаан өнгөтэйгээр хийлгэсэн гэдэг. Түүний спа, усан оргилуур зэрэг нь бас зүрхэн хэлбэртэй ягаан өнгөтэйгээс гадна усан оргилуураас нь хүртэл ягаан өнгөтэй шампан дарс урсдаг байсан гэнэ. Холливудэд анх удаа зүрхэн хэлбэртэй усан санг хийлгэсэн гэдэг.
8.Ellen Pompeo
"Grey's Anatomy" ТВ драммын од жүжигчин Ellen Pompeo /44 настай/ Францын Ривиерад /Холливудэд биш/ 1920-иод оны үеийн Газрын дундад тэнгисийн загвартай байшинтай болжээ. Тэгээд тэрээр Лос Анжелососс шилдэг дизайнер авчирч гайхамшигтай усан сан, цэцэрлэг бүхий тансаг харш болгон өөрчилжээ. Усан сангийн дэргэд нэг буйдан байрлуулсан нь их өвөрмөц харагддаг гэнэ.
7.Cindy Crawford, Rande Gerber
Байнга Vogue, Elle, Harper's Bazaar , Forbes зэрэг сэтгүүлийн нүүрэн дээр гарч байдаг дэлхийн хамгийн үнэтэй супер модель, одоо ч хүртэл гоо үсэсгэлэнтэй, жавхаалаг буй Синди Кроуфорд /48 настай/ нөхөр бизнесмэн Ранде Герберийн хамтаар Калифорнийн Малибуд 1.85 сая ам.доллараар харш худалдан авсан байдаг ажээ. Дөрвөн унтлагын, гурван угаалгын, зочдын гэх мэт олон өрөөтэй өрөө, тагттай харш нь бас эцэс төгсгөлгүй Номхон далайн үргэлжлэл мэт Fashionweek-ийн үзэсгэлэнт модельтой адил гайхалтай гоёмсог усан сантай гэнэ.
6. Rob Lowe
Жүжигчин Роб Лове 1988 онд бэлгийн ажлын бичлэг нь олон нийтэд тарснаар уран бүтээлийнхээ замналаа бараг дуусгахаа шахсан. Гэвч Америк улс түүнд хоёр дахь боломж олгосноор Атлантагийн зочид буудал дахь “болчимгүй явдлаа” даван туулсан. 1999-2003 онуудад "The West Wing" цувралын Sam Seaborn-ийн дүрд тоглосноор “Алтан бөмбөрцөг”-ийн Шилдэг жүжигчин болсон.
Эргээд нэр хүнд, мөнгөтэй болсон Роб Калифорний өмнөд хэсэгт шинэ сонгодог загварын 2.5 акр эдлэн газартай харштай болжээ. Энэ эдлэн газар нь далайтай, уултай , бас нимбэгний төрлийн /мандарин, нимбэг, лайм, кумкуйт, бергамот/ маш сайхан төгөлөөр хүрээлэгдсэн, дээр нь алдартай дизайнер засуулсан Санта Барбарад байхгүй 18-р зууны үеийн Английн загвараар хараа булаам тансаг харштай гэнэ. Усан сан нь цагаан шаргал өнгэтэй, энгийн мөртлөө өвөрмөц гэнэ.
5. Cher. Одоо Beyonce, Jay-Z нарынх
Попын хатан хаан Бейонсын энэ оны тавдугаар сард нэгэн тансаг харшийг 41 сая ам.доллараар худалдаг авсан. Энэ харш бол ... үнэхээр хэлэх ч үг алга. Өөр юу ч хэлэх вэ дээ.
Энэ харшийг өмнө нь хөгжмийн ертөнцийн өөр нэг хатан хаан Шер эзэмшиж байжээ. Тэрээр хэлэхдээ би зав чөлөөгөө гарвал энэ харшдаа өнгөрөөх дуртай гэж тлдорхойлжээ. Калифорний Малибуд байдаг энэ харшийнхаа /эдлэн газрынхаа/дотоод гадаад заслыг алдарт Рон Уилсоноор Сэргэн мандалтын үеийн загвараар хийлгүүлжээ. Усан сан нь эхлэл төгсгөлгүй мэт хийгдсэн гэнэ.
4. Celine Dion
Disney World-ийн дэргэд Грэммийн хэд хэдэн шагналтай Канадын дуучин Селин Дионы харш байрладаг. Дуучин маань Флоридагийн Юпитэр арал дээр орчин цагийн юм шиг харагдах сонгодог загварын бүрэн хэмжээний усан сан /цогцолбор/ бариулжээ. Энэхүү бичил амралтын бааз нь 2 усан сантай, усан гулсуур, дээш нь гаргадаг хоёр гүүр, урсдаг гол гэх мэттэй ажээ.
Зарим мэдээгээр дуучин маань тус арлын цэвэр усны нөөцийг их хэмжээгээр ашиглаж байгаагаас хэд хэдэн удаа торгуулсан гэнэ. Энэхүү 2 га талбай эзлэх том усан цогцолбороо усаар хангахын тулд хэд хэдэн худаг гаргуулсан байна. 2013 онд энэ эдлэн газраа худалдахаар шийдсэн бөгөөд үнийг нь 72.5 сая ам.доллар гэжээ.
3. Sylvester Stallone
Миамигийн Палм Бийч /Palm Beach/-д 80-90-ээд оны од Силвестер Сталлоне эдлэн харштай аж.
Тэрбээр энэ эдлэн газар маш сүртэй байна уу хэлж өгөөч гэж нэгэн ярилцлагадаа сэтгүүлчээс асууж байжээ. Мөн Би яг үнэндээ Палм Бийч дэх 12м-ээс илүүр дугуй Олимпийн усан сантай энэ байшингуудаа үзэн ядаж байна гэжээ.
Уг жүжигчин маань 5 га газарт оршдог шинэ сонгодог загварын харш, эртний Грек-ромын загвартай усан сан, баримал, ваар, Рокки Балбаогийн хүрэл хөшөө бүхий орчин үеийн тансаг харшид амьдардаг аж. Гэхдээ энэ жагсаалтад даржан усан санг нь яагаад оруулсан юм бол.
2. Mark Wahlberg
Архитекторч Ричард Ландригийн бүтээсэн энэ харш бол Бэвэрли Хилс дэх “хаан харш” гэнэ. Энэ архитекторч Haim Saban, Wayne Gretzky, Sugar Ray Leonard, Rod Stewart зэрэг олон алдартай хүмүүсийн харшийг цогцлоосон хүн ажээ.
Тэрээр саяхан жүжигчин Марк Уолбергийн /43 настай/ 2,700 кв.метр талбай бүхий эдлэн харшийг Франц загвараар янзалжээ.
Энэ нь агуй, хүрхрээ, уул, ус, усан сан, уулын модон байшин зэргийг цогцлоосон байгалийн үзэсгэлэн төгөлдөр орчинг бий болгосон байна.
1.Hugh Hefner
Плейбой сэтгүүлийн эзэн Хью Хефнерийн аль 1973 онд байгуулсан Holmby Hills-т байрлах 2 га талбайг эзэлсэн Гот загварын дээд зэрэглэлийн тансаг харш бүхий усан сан эхний байранд орсон хэвээр байна. Үүний усан сан, ванн зэрэг зугаа цэнгэлд зориулагдсан гол зүйлс нь бүр үлгэр домогт гардаг шиг л хийгдсэн гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...