Горно-Алтайд тахианы өндөгний чинээ мөндөр оржээ
- schedule 2014 оны 7 сарын 30
- chat_bubble 0
Саяхан ОХУ-ын Горно-Алтайд /БНАвтономит Алтай Улс/ манай Архангайд орсон шиг тахианы өндөгний дайтай мөндөр орж маш их хохирол учруулсан байна.
ОХУ-ын Алтайн автономит улсын тухай товч дурдахад, манай улсын Баян-Өлгий, Увс аймгуудтай хиллэдэг. ОХУ-ын хамгийн цөөн хүн амтай /210,000 мянга үүний 35 хувь нь Ойрад -Алтайчууд, 57 хувь нь Орос,/ автономит улс. Газар нутгийн хэмжээ нь 92.6 мянган км.кв. Баян-Өлгий, Булган аймгийн газар нутгийг нийлүүлсэнтэй тэнцэнэ.
1922-1948 он хүртэл Ойротын автономит муж, 1948-1991 он хүртэл Горно-Алтайн автономит муж, 1991 оноос хойш Алтайн автономит улс болсон.
Өмнө нь Их Монголын бүрэлдэхүүнд улмаар Зуунгарын бүрэлдэхүүнд байсан ба Ойрад Монголчууд Манжид эзлэгдснээр Оросын эзэнт улсын хамааралд орох болсон түүхтэй. Ойрадын бүрэлдэхүүнд байсан бөгөөд түрэг угсааны тэлэнгэд, тэлеут зэрэг олон ястан аж төрдөг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...