Израйлийн тал дахин НҮБ-ын ивээл дэх сургууль руу буудаж энгийн 15 хүний амийн хороожээ
- schedule 2014 оны 7 сарын 30
- chat_bubble 0
Өндөөдр Израйлийн армийн танк НҮБ-ын ивээлд байсан сургуулийн хоргодох байр руу буудаж 15 хүний амь насыг егүүтгэжээ.
НҮБ-ын тусламж үзүүлж буй албаны хүний мэдээлснээр 2 хана нурж 90 гаруй хүн шархадсан гэжээ.
Израйлийн цэргийнхэн тайлбар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Израйлийн тал гурван долоо хоног үргэлжилж байгаа Израйль-Хамасынхны мөргөлдөөнөөс дайжсан Жебалияа дахь дүрвэгчдийн хуаранд цохиолт өгч байна.
Өчигдөрөөс хойш гэхэд Палестиний талаас 128 хүн амь насаа алдсан байна гэж Палестиний эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.
Мөргөлдөөн эхэлснээ хойш өнөөгийн байдлаар Палестиний талаас 1,258 хүн амь насаа алдаж багадаа 7,100 хүн шархдсан бол Израйлийн талаас 53 цэрэг үрэгдэж 3 энгийн иргэн алагджээ.
Израйлийн цэргийнхэн өнөөдөр мэдэгдэхдээ Палестиний талд лалийн таван сүмийг оролцуулааад 75 газарт цохилт өгнө хэмээн мэдэгджээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...