Цонхны шилээр урлагийн бүтээл хийжээ
- schedule 2014 оны 7 сарын 30
- chat_bubble 0
Манай сайт өмнө шилэн урлалаар ширээ хийдэг Даффи Лондон хэмээх залуугийн талаар танилцуулж байсан. Тэгвэл энэ удаад түүнтэй адил шилэн урлалын төрлийг сонгон урлагийн бүтээл хийдэг Бен Янг хэмээх залуугийн тухай товч дурдъя.
Шинэ Зеландад төрж өссөн Бен 31 настай бөгөөд одоо Австралийн Сидней хотод уран бүтээлээ туурвидаг байна. Шилэн материалаар бүтээгдэхүүн болоод бүтээлээ туурвидаг тэр энэ ажлаа хийгээд 10-аад жил болж байгаа гэнэ.
Онцгой, бас өвөрмөц бүтээл /бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүн/ хийхэд заавал үнэтэй материал, нарийн багаж техник, өнндөр мэргэжил мэдлэг байх шаардлагагүй, Гол нь шинэ санаа, чин хүсэл тэмүүлэл, зорилго, уйгагүй зүтгэл, сэтгэлтийн тэвчээр байхад болоо. Үүний нэг жишээ бол Бен.
Тэрбээр шил зүсдэг алмаз, зүлгүүр, чулуу бутлах сийлэх энгийн багажаар зэвсэглээд энгийн цонхны шилүүдийг зүсэн нийлүүлж далайн давалгаа, мөн түүн доторх эд зйүлс зэргийг 3D урлагийн бүтээл болгон хийжээ.
Холбоотой линк:
Лениний олон ботио яах вэ гэж бодож байна уу
Шилэн бөмбөлөг дэх гайхамшигтай цэцэрлэг
Модоор хийсэн тоглоомон эскаватор
Модоор сонирхолтой бэлэг дурсгалын зүйлс хийжээ
Дугуйны колпакаар хийсэн урлагийн бүтээлүүд
Харандаагаар хийсэн урлагийн гайхалтай бүтээлүүд
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...