ХААХ
Дэлхийн воллейболын лиг
- schedule 2014 оны 7 сарын 29
- chat_bubble 0
Дэлхийн волейболын холбооноос зохион байгуулдаг гурван том тэмцээн байдаг. Үүнд:
-
Дөрвөн жил тутам явагддаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
-
Мөн дөрвөн жилд тутам явагддаг Дэлхийн цом
-
Жил бүр явагддаг Дэлхийн лиг
Дэлхийн воллейболын лигийн тоглолт явагддаг зарчим
Эрэгтэйчүүдийн Дэлхийн лигийн тоглолт яаж явагддаг, багуудыг хэрхэн сонгодог талаар товч өгүүлье.
Дэлхийн воллейболын лиг 1990 оноос эхэлсэн жил бүр явагддаг болсон. Лигт дэлхийн шилдэг 28 орны багууд оролцдог.
Гэхдээ энэ жилээс 18 баг нь өмнөх жилийн дэлхийн лигээр эхний 18 байрт орсон багууд, үлдсэн 10-ийг Дэлхийн воллейболын холбооноос эрх өгч оролцуулдаг.
Эдгээр багуудыг амжилт чансаагаараа 3 группийн 7 хэсэгт хувагддаг.
1-р групп 2 хэсэгтэй ба 1-8-р байрын төлөө тоглоно.
2-р групп 3 хэсэгтэй ба 9-20-р байрын төлөө тоглодог
3-р групп 2 хэсэгтэй ба 21-28-р байрын төлөө тоглодог байна.
3-р группын хоёр хэсгийн 8 баг. Хэсэг тус бүр 2 газар /улсад/ баг тус бүр харилцан нэг нэг тоглолт хийдэг. Нэг баг 8 тоглолт хийнэ.
Хэсэг бүрээс шалгарсан тус бүр 2 баг группын аваргын төлөө тоглоно.
Үүнд: Нэгдүгээр байраар гарсан нь нөгөө хэсгийн хоёрдугаар байраар гарсан багтай тоглоно.
Хожсон хоёр нь группын аваргын буюу Дэлхийн лигийн 21-р байрын төлөө, хожигдсон хоёр нь группын 3-р байр буюу 23-р байрын төлөө тоглодог.
2-р группын гурван хэсгийн 12 баг. Хэсэг тус бүр хэсгийнхээ бусад багуудтай өөрийн гэртэй хоёр, айчлан хоёр тоглолт хийдэг. Баг бүр нийт 12 тогллолт.
Ингээд хэсэг тус бүрийг тэргүүлсэн баг дээр зохион байгуулагч орны баг нэмэгдээд /эсвэл дараагийн хамгийн өндөр оноотой баг/ дөрвөн баг 2-р группын аваргын төлөө тоглодог.
Сугалаагаа хоёр хоёроороо тааран тоглоод, хожсон хоёр нь группын аваргын буюу Дэлхийн лигийн 9-р байрын төлөө, хожигдсон хоёр нь группын 3-р байрны төлөө буюу Дэлхийн лигийн 11-р байрын төлөө тоглодог зарчимтай ажээ.
1-р группын хоёр хэсгийн 8 баг. Хэсэг тус бүр хэсгийнхээ бусад багуудтай өөрийн гэртэй хоёр, айчлан хоёр тоглолт хийдэг. Нийт 12 тогллолт.
Хэсэг бүрээс шалгарсан тус бүр 2 баг дээр нь дээр нь зохион байгуулж буй орны баг, 2- группын аварга багууд нэмэгдээд 6 баг хоёр хэсэгт хуваагдан ганц ганц тоглолт хийнэ.
Ингээд шинэ байгуулсан хэсгээс эхний хоёроор гарсан багууд группын аваргын төлөө тоглоно.
Үүнд: Нэгдүгээр байраар гарсан нь нөгөө хэсгийн хоёрдугаар байраар гарсан багтай тоглоно. Хожсон хоёр нь аваргын төлөө, хожигдсон хоёр нь хүрэл медалийн төлөө тоглодог.
Эрэгтэйчүүдийн Дэлхийн воллейболын лигийн 25 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 5.23-наас 7. 20-нд болсон бөгөөд нийт шагналын сан 20 сая ам.доллар байлаа.
Африкаас 1 – Тунис
Азиас 5 – Иран, Өмнөд Солонгос, Япон Австрали, Хятад
Өмнөд Америкиас 2 – Бразил, Аргентин
Хойд Америкиас 5 – Канад, Куба, АНУ, Мексик, Пуэрто Рико
Европоос 15 – ОХУ, Итали, Болгар, Герман, Серб, Франц, Польш, Нидерланд, Финлянд, Португал, Бельги, Чех, Турк, Словак, Испанийн багууд шалгарсан.
Эдгээр 28 багууд амжилт чансаагаараа дараах байдлаар хуваагдсан.
Групп 1 | Групп 2 | Групп 3 | ||||
---|---|---|---|---|---|---|
A Хэсэг | B Хэсэг | C Хэсэг | D Хэсэг | E Хэсэг | F Хэсэг | G Хэсэг |
Хэсгийн тоглолтууд 5.23-наас 22 улсын хотуудад эхэлсэн.
3-р группын шигшээ тоглолт 6.28-29 нд Туркийн Бурса хотод болсон ба Куба, Турк, Хятад, Словак хэсгээс шалгарсан.
2-р группын шигшээ тоглолт 7.11-12 нд Австралийн Сидней хотод хотод болж Австрали, Франц, Белги, Нидерланд шалгарсан.
1-р группын шигшээ тоглолт 7.16-20 нд Италийн Флоренц хотод болсон бөгөөд хэсгээс Иран, Бразил, АНУ, ОХУ-ууд шалгарсан. Үүн дээр зохион байгуулагч Итали болон 2-р группын аварга Австрали нэмэгдээд 6 баг гурав гурваар хоёр шинэ хэсэгт хуваагдан тоглосон.
Ингээд шинэ хэсгүүдээс Иран Итали нэгээр, Бразил, АНУ багууд хоёроор шалгарсан.
Хагас шигшээд Иран 0-3 АНУ, Итали 0-3 Бразил таарч тогложээ.
Шигшээ тоглолтонд хүрэл медалийн төлөө Италийн баг Ираны багийг 3-0 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн бол аваргын төлөө АНУ-ын баг Бразилийн багийг 3-1 харьцаагаар хожиж Дэлхийн воллейболын лигийн аваргаар хоёр дахь удаагаар шалгарлаа.
Багуудын байр эзэлсэн байдал
|
Багуудын амжилт үзүүлсэн байдал
Байр | Багууд | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|---|
1 | Бразил | 9 | 5 | 4 | 18 |
2 | Итали | 8 | 3 | 4 | 15 |
3 | ОХУ | 3 | 5 | 7 | 15 |
4 | АНУ | 2 | 1 | 2 | 5 |
5 | Куба | 1 | 5 | 3 | 9 |
6 | Нидерланд | 1 | 1 | 1 | 3 |
7 | Польш | 1 | 0 | 1 | 2 |
8 | Серб | 0 | 4 | 3 | 7 |
9 | Франц | 0 | 1 | 0 | 1 |
Нийт | 25 | 25 | 25 | 75 |
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...