Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт
- schedule 2014 оны 7 сарын 28
- chat_bubble 0
Монгол Улсад хүн ам төвлөрөн суурьшсан нийт 361 сум суурин газар байдаг бөгөөд тэдгээрт хүргэж байгаа одоогийн аналог телевизийн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэн DVB-T2 стандартын тоног төхөөрөмж ашиглан хүргэх технологийн шинэчлэлт хийгдэж эхлээд 4 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийгдсэн ажлуудаас товч танилцуулбал:
2011 он: “Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон систем рүү шилжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах” төсөл ТН-01/11
Ерөнхий мэдээлэл:
Гүйцэтгэгч: ДДиш ТВ ХХК
Сум суурингийн тоо: 200 сум, суурин
Гүйцэтгэх хугацаа: 2011 – 2013 онуудад
Гүйцэтгэл:
№
|
Гүйцэтгэсэн хугацаа
|
2012.03.01 – 2012.05.01
|
2012.08.01 – 2012.09.01
|
2013.09.21 – 2013.10.21
|
2014.04.25 – 2014.05.15
|
1 | Суурилуулалт |
Говьсүмбэр 1 сум Өмнөговь 3 сум Дорноговь 2 сум Дундговь 4 сум |
Говьсүмбэр 2 сум Өмнөговь 11 сум Дорноговь 13 сум Дундговь 11 сум |
Төв аймаг 13 сум Булган 3 сум Архангай 3 сум Өвөрхангай 4 сум Хэнтий 3 сум Дорнод 5 сум Сүхбаатар 7 сум |
Сэлэнгэ 25 сум Хэнтий 19 сум Төв 9 сум Дорнод 8 сум Сүхбаатар 6 сум Өвөрхангай 16 сум Булган 14 сум Баянхонгор 13 сум Архангай 17 сум |
2 | Сум суурингийн тоо |
10
|
38
|
38
|
134
|
НИЙТ СУУРИЛАГДСАН
|
220 сум суурин
|
- 2013 он: Харилцаа холбооны зохицуулах хорооноос тоон телевизийн газрын сүлжээнд ашиглах телевизийн сувгийн давтамжийн хуваарилалтыг хийж батлан мөрдүүлэв.
Тоон телевизийн газрын сүлжээнд ашиглах тоног төхөөрөмж суурилагдан ашиглалтанд бэлэн болсон 220 сум, сууринг газрын зурагт тэмдэглэн үзүүлэв.
Тоон телевизийн газрын сүлжээнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж
Хөдөө орон нутагт:
- 361 суманд MFN сүлжээний дахин дамжуулах станц
1. Сансараас (ДДиш-ээс) телевизийн тоон дохио хүлээн авах антенн,
2. Сансарын телевизийн тоон дохионы хүлээн авагч, (CAM модультай)
3. Мултипликсер (2 тоон дохионы урсгалыг нэгтгэн нэг болгоно)
4. Энкодер (Орон нутгийн 4 хүртэлх телевизийн аналог дохиог тоон болгон хувиргана.Зөвхөн аймгийн төвүүдэд суурилагдсан)
5. DVB-T2 модулятор (Мултипликсерээс ирсэн тоон урсгалыг DVB-T2 стандартын дагуу телевизийн дамжуулах сувгийн давтамжид хувирган чадлын өсгөгчид өгнө.)
6. Чадлын өсгөгч (модулятороос ирсэн телевизийн дохиог тухайн орон нутагт тохируулан сонгон авсан чадлын (20 Вт, 50 Вт, 100 Вт, 200 Вт) хэмжээнд хүртэл өсгөнө.)
7. Антенн (Чадлын өсгөгчөөс антенны кабелиар дамжин ирсэн дохиог радио долгион болгон агаарт цацна. )
Цаашид хэрэгжүүлэх ажил:
МТШХХГ:
- 2014 он: “Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон системд үе шаттай шилжүүлэх” - 141 сайт
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар:
- 2013 он: “Хотын аналоги, өргөн нэвтрүүлгийн телевизийн станцуудыг тоон технологид шилжүүлэх ажил” -10 сайт
Одоо үлдсэн 141 сумдыг тоон системд шилжүүлэх ажлын бэлтгэлийг хангуулан ажиллаж байна. Үүгээр 2014 оны 7 дугаар сараас эхлэн Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудын аймгийн төв, сум, багууд болон Улаанбаатар хотын бүсэд 10 газарт тоон телевизийн дахин дамжуулах станцуудыг суурилуулна.
Ингэснээр Монгол орны бүх сум, сууринг бүрэн хамарсан тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн газрын сүлжээг байгуулж дуусгах зорилт тавин ажиллаж байна.
Улаанбаатар хотын сүлжээ нь:
- Нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний 3 сайт (Богд-Уул, Баянхошуу, Дарь-Эх)
- Олон давтамжийн сүлжээ (MFN)-ний 7 сайт (Гачуурт, Биокомбинат, Өлзийт, 61-н гарам, Бэлх, Багахангай, Партизан)-уудаас бүрдэнэ.
Нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний 3 нэвтрүүлэгчийг байрлуулах газрыг одоо байгаа (телевизийн төв цамхаг, Чингэлтэй уул) байршилаас илүү сайжруулан чанартай дохиог хэрэглэгчид хүргэх зорилгоор Богд-Уул, Баянхошуу, Дарь-Эх гэсэн байршилд судалгаа хийж сонгон авсан.
Улаанбаатар хотын нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний тоног төхөөрөмжийн иж бүрдэл нь:
Толгой станц. Үүнд
*Шилэн кабелийн хүлээн авагч (телевизийн студиэс гарч байгаа аналог болон тоон нэвтрүүлгийг толгой станц дээр хүлээн авна.)
*MPEG 4 энкодер (Студиэс ирсэн аналог телевизийн дохиог тоон дохио болгон хувиргана.)
*MPEG мултипликсер (Энкодероос гарсан тоон урсгалуудыг нэгтгэн нэг болгон Т2 gateway-д дамжуулна.)
*Т2 gateway (Мултипликсерээр дамжин ирж байгаа болон бусад авч байгаа тоон дохионуудыг дамжуулах урсгалын төрөл, хэмжээнээс хамааруулан хоорондоо ялгаатай физик түвшинд дамжуулах боломжийг олгоно. Уг дохиотой хамтатган синхрончлолын дохиог GPS ашиглан бүрдүүлнэ.)
*Иж бүрэн болсон DVB-T2 тоон телевизийн дохиогөөр өөр байрлалд байгаа нэвтрүүлэх станцуудад хүргэхийн тулд шилэн кабелийн дамжуулагч болон тоон радио релейг ашиглана.
Нэвтрүүлэх станцууд. Үүнд:
*Шилэн кабель буюу тоон радио релейний хүлээн авагч. (Толгой станцаас дамжуулсан тоон телевизийн дохиог хүлээн авч DVB-T2 модуляорт дамжуулна. )
*DVB-T2 модулятор (хүлээн авагчаар дамжуулан авсан телевизийн дохионытоон урсгалыг DVB-T2 стандартын дагуу телевизийн дамжуулах сувгийн давтамжид хувирган чадлын өсгөгчид өгнө.)
*Чадлын өсгөгч (модулятороос ирсэн телевизийн дохиог тухайн орон нутагт тохируулан сонгон авсан чадлын (20 Вт, 50 Вт, 100 Вт, 200 Вт) хэмжээнд хүртэл өсгөнө. )
*Антенн (Чадлын өсгөгчөөс антенны кабелиар дамжин ирсэн дохиог радио долгион болгон агаарт цацна. )
Улаанбаатар хотын Нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний зураглал
Улаанбаатар хотын тоон телевизийн нэг давтамжийн сүлжээ (SFN)-ний хамрах хүрээг ICS программ ашиглан тооцоолсон дүн
Тайлбар: Нэвтрүүлэгчийн цацаргаж байгаа долгион тус бүрийг нэг өнгөөр тэмдэглэн зурав.
-Зайсан толгойн нэвтрүүлэгч 5000 Вт - Ногоон
-Дарь-Эхийн нэвтрүүлэгч 1000 Вт - Цэнхэр
-Баянхошууны нэвтрүүлэгч 500 Вт - Ягаан өнгөтэй байна. Бусад өнгө нь тэдгээрийн давхцалыг харуулж байгаа болно.
Долгион тархалтын хамрах хүрээний хэмжилт хийсэн цэгүүдийг газрын зурагт тэмдэглэсэн байдал
Жишээ: Дорнод аймаг, Хэрлэн сум Хэмжилтийг 20 цэгт хийв.
Аймгуудын тоон телевизийн төхөөрөмжийн үзүүлэлтүүд
Радио телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийн тухай
Монгол Улсад аналог радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид үе шаттай шилжүүлэхэд баримтлах бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг энэхүү үндэсний хөтөлбөрт тусгав.
2006 онд хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (International Telecommunication Union) Радиогийн Их Хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улсуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр (GE-06) гаргасан. Өнөөгийн байдлаар гадаадын 10 гаруй орон аналог радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн бөгөөд Европын бүх орон 2015 онд, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Австрали Улс, Япон улс, БНСУ, БНХАУ-ын Гонконг, Тайвань, Малайз Улс, Шинэ Зеланд Улс, Филиппин Улс 2013 онд аналог өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан байна.
Олон улсын байгууллагын шийдвэр, зөвлөмжүүд, гадаад орнуудын туршлага, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, сүлжээний техник технологийн хөгжлийн хандлага болон Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.26-д “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно...
Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- Тоон радио, телевизийн үйлчилгээг дамжуулахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангах, газрын тоон сүлжээг зохион байгуулах:
*тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцад тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох;
*шилжилтийн үе шатанд аналог өргөн нэвтрүүлгийн системд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлох;
*аймгийн төв, томоохон сум, суурин газарт хүргэх дэд бүтэц, дахин дамжуулах тоон технологийн сүлжээний загвар гаргах;
*тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах сүлжээ байгуулах нэгдсэн хуваарийг хийх;
*тоон радиогийн сүлжээний загвар болон хуваарийн дагуу аймгийн төв, томоохон сум, суурин газарт дэд бүтэц, дамжуулах сүлжээг байгуулах.
-Тоон радио, телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, тоон студийг байгуулах арга хэмжээг авах:
*сонгосон стандартад нийцүүлэн студийн тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбогдсон дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх;
*студийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, тоон системээр дамжуулах боломжийг бүрдүүлэх нэгдсэн хуваарь хийх;
*тоног төхөөрөмжид тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, баталгаажуулалтын тогтолцоог бий болгох.
-Тоон радио, телевизийн үйлчилгээг хүлээн авахтай холбогдсон бэлтгэл ажлыг ханган, шаардагдах судалгаа хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
-Монгол Улсад газрын сүлжээний телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үе шатыг тодорхойлж, тоон радио, телевизийн системд шилжих нэгдсэн төлөвлөлт хийх;
-Газрын сүлжээний тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн туршилтын төсөл боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
-Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог болон тоон хэлбэрээр нэгэн зэрэг ажиллуулах болон тоон технологид шилжүүлэх үйл ажиллагааг газар зүйн хувьд хэсэгчлэн, үе шаттайгаар нэгдсэн төлөвлөлтийн дагуу удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх;
-Монгол Улсад аналоги технологи ашиглан радио, телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах сүлжээний үйл ажиллагааг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагт бүрэн зогсоож тоон технологийн системийг ашиглаж эхлэх.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...