Алдарт Тур де Франс өндөрлөлөө
- schedule 2014 оны 7 сарын 28
- chat_bubble 0
Мэргэжлийн дугуйчдын хамгийн том уралдаан 101 жилдээ зохиогдож байгаа Тур де Франс олон өдрийн уралдаан 21 гараатай бөгөөд энэ жилийн тэмцээн 7- сарын 5-наас 7-р сарын 27-ний хооронд цаг агаарын маш ширүүн нөхцөлд боллоо.
Тур де Франсын хамгийн сүүлийн гараа өчигдөр Еври, Парис хотуудын хооронд 137.5 км замд болж Германы Марсел Киттел 3 цаг, 20 мин, 50 секундын амжилтаар тэргүүллээ. Норвегийн Александр Кристоф, Литвийн Рамунас Навардаукас нар хоёр, гуравдугаар байранд оржээ.
Харин 21 гарааны нийлбэр дүнгээр Тур де Франсын 3,663.5 км ур замын ялагчаар Винчинзо Нибали /Vincenzo Nibali/ хамгийн бага цагийн амжилт /89 цаг, 59 мин, 06 секунд / үзүүлж түрүүллээ. Энэ нь цагт дунджаар 40.7 км/цагийн хурдтай туулсан гэсэн үг аж.
Винчинзо Нибали 29 настай бөгөөд мэргжлийн дугуйчдын хамгийн том гурван тэмцээнд гурвууланд нь түрүүлж чадлаа.
Тэр өнгөрсөн онд хоёр дахь том тэмцээн Италийн олон өдрийн уралдаанд /Giro d'Italia/ түрүүлсэн байсан бол 2010 онд гурав дахь том тэмцээн Испанийн олон өдрийн уралдаанд /Vuelta a España/ түрүүлж байжээ.
Хоёрдагаар байрт Францын Жан Кристоф Перл /37 настай/ тэргүүлэгчээс 7 мин 37 секундийн хоцролтойгоор оржээ.
Гуравдугаар байрт, Францын Тибо Пино /24 настай/ 8 мин 15 секундийн хоцролтойгоор оржээ.
Харин оноогоор,
Уулын ангилалд,
Залуу дугуйчдын /25 наснаас доош/ эхний байруудад
-
Ag2r-La Mondiale 270 цаг 27мин 02секунд
-
Belkin Pro Cycling +34 мин 46 секунд
-
Movistar Team + 1 цаг, 06 мин, 10 секундийн амжилтаар тус тус орсон байна.
21 гарааны ялагчаар:
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...