Хакухо 30 дахь удаагаа түрүүлж дээд амжилт тогтооход 3 алхам үлдлээ
- schedule 2014 оны 7 сарын 28
- chat_bubble 0
Японы мэргэжлийн сумогийн долоодугаар сарын Нагаяогийн башё өндөрлөлөө.
Энэ удаагийн башё япончуудын хувьд маш өрсөлдөөнтэй боллоо. Учир нь монгголчуудын хооронд л тэргүүн байрны өрсөлдөөн эхнээсээ явагддаг байсан бол энэ удаад японы 2 сумооч эхний өдрөөс Хакухогийн араас нэхсээр сүүлийн өдрүүдэд гүйцэж ирсэн. Бас нэг япон бөх Гойдо энэ өрсөлдөөнд нэмэгдсэн.
Ингээд сүүлийн өдрийн барилдаанаар авараг тодрох байлаа. Гэвч 11 даваатай Такаяасу Такеказед унаж өрсөлдөөнөөс хасагдлаа.
Харин 12 даваатай озеки Котошогику, 11 даваатай сэкиваке Гойдо нарын хооронд барилдаан боллоо. Хэрэв озеки давбал түрүүлэх өрсөлдөөнд Хакухо аваргыг давсан тохиолдолд нэмэлт барилдаанаар шийднэ. Хакухо аварга унавал шууд түрүүлэн япончуудын магнайг тэнийлгэх байлаа.
Япон бөхчүүдээс эзэн хааны цомыш өргөлгүй 50 башё буюу 8 жил гаран болж байгаа юм.
Гэвч сэкиваке Гойдо давснаар ижил 12 даваа 3 унаатай боллоо. Ингэснээр энэ хоёр бөх төдийгүй япон даяар их аварга Хакухог унаасаа хэмээн залбарич байлаа.
Гэвч тийм юм болсонгүй их аварга Хакухо нягт барилдан барьцандаа хүрч чадсанаар ёкозуна Харумафужиг давснаар 13 даваа 2 унаатайгаар эзэн хааны цомыг 30 дахь удаагаа өргөж чадлаа.
Одоо түүнд 31 түрүүтэй Чиёнофужи их аварга, 32 түрүүтэй Тайхо их аваргын амжилт ойрхон харагдаж байна.
Жүрёо зиндаанд тэмцээнийг тэргүүлж байсан манай бөх Ичинижо сүүлийн өдөр нэг даваа дутуу Гүржийн сумоч Точиношинтэй барилдан унаснаар даваа тэнцэж, улмаар нэмэлт барилдаанд дахин ялагдснаар 13 даваа 2 унаатайгаар түрүүлж чадсангүй. Уул нь өмнөх башёд жүрёод түрүүлсэн байсан.
Точиношин бол дээд зиндаанд комусүби /дөрвөн удаа/цолтой хүртэл барилдаж байсан шилдэг сумоч юм. Тэрбээр өнгөрсөн оны 5-р сард бэртэн макушита зиндаа хүртэл доошлоод эдгэрээд макушитаа зиндаанд 2 түрүүлэн энэ башёд жүрёод дэвшсэн юм. Точиношинд жүрёод 2 дахь удаагаа түрүүлж байна.
Манай сумочдын хувьд дээд зиндааны 11 бөхийн 6 бөх 50 хувиа хийж чадсангүй. Ялангуяа доогуур эрэмбэлэгдсэн 5 сумочид дараа сарын башё маш хариуцлагатай барилдаан болох нь тодорхой боллоо.
Жүрёо зиндаанд барилдаж байгаа 5 бөхийн 2 нь /Сэйро, Асасекирюү/ 50 хувиа хийж чадсангүй. Жүрёогийн гурав дээр эрэмблэгдсэн Ичинижо /13-2/, Таканойва /12-3/ нар дээд зиндаанд дэвшин тун магадлалтай болсон байна.
Монголын 28 сумочийн 16 нь 50-аас дээш хувиа биелүүлж чансаа өгсөхөөр болжээ. Өвөрмонголын сумоч Сококурай Энхтүвшин 7-8 даваа унаатайгаар 50 хувиа хийж чадсангүй.
Бөхчүүдийн амжилтыг хүснэгтээс харна уу.
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
13-2 Y | Hakuho | Y | Harumafuji | 10-5 |
11-4 | Kakuryu | Y | ||
9-6 | Kisenosato | O | Kotoshogiku | 12-3 J |
12-3 JS | Goeido | S | Tochiozan | 2-6-7 |
3-12 | Aminishiki | K | Aoiyama | 6-9 |
5-10 | Ikioi | M1 | Shohozan | 4-11 |
1-5-9 | Homasho | M2 | Yoshikaze | 7-8 |
5-10 | Kaisei | M3 | Osunaarashi | 7-8 |
3-12 | Tamawashi | M4 | Takekaze | 9-6 |
6-9 | Chiyootori | M5 | Endo | 8-7 |
9-6 | Terunofuji | M6 | Myogiryu | 11-4 |
5-10 | Tochinowaka | M7 | Jokoryu | 10-5 |
10-5 | Chiyotairyu | M8 | Toyohibiki | 8-7 |
9-6 | Takarafuji | M9 | Kitataiki | 6-9 |
4-11 | Tokushoryu | M10 | Toyonoshima | 10-5 |
6-9 | Sadanoumi | M11 | Takayasu | 11-4 K |
6-9 | Kyokutenho | M12 | Kyokushuho | 6-9 |
6-8-1 | Okinoumi | M13 | Sokokurai | 7-8 |
6-9 | Kagamio | M14 | Azumaryu | 7-8 |
5-10 | Gagamaru | M15 | Tokitenku | 7-8 |
5-10 | Wakanosato | M16 | Chiyomaru | 8-7 |
10-5 | Arawashi | M17 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
7-8 | Sotairyu | J1 | Sadanofuji | 9-6 |
5-10 | Masunoyama | J2 | Tamaasuka | 6-9 |
12-3 | Takanoiwa | J3 | Ichinojo | 13-2 D |
8-7 | Shotenro | J4 | Homarefuji | 9-6 |
5-10 | Seiro | J5 | Kotoyuki | 8-7 |
10-5 | Amuru | J6 | Asasekiryu | 7-8 |
7-8 | Tokushinho | J7 | Chiyoo | 7-8 |
6-9 | Asahisho | J8 | Tosayutaka | 11-4 |
7-8 | Satoyama | J9 | Fujiazuma | 8-7 |
6-9 | Daido | J10 | Tenkaiho | 5-10 |
6-9 | Akiseyama | J11 | Chiyonokuni | 6-9 |
13-2 Y | Tochinoshin | J12 | Daieisho | 8-7 |
4-11 | Wakanoshima | J13 | Kyokutaisei | 7-8 |
4-11 | Kizenryu | J14 | Tochihiryu | 7-8 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
6-1 | Sakigake | Ms1 | ||
3-4 | Chiyoshoma | Ms8 | ||
5-2 | Sensho | Ms19 | ||
Ms24 | Daishoho | 4-3 | ||
5-2 | Gochozan | Ms25 | ||
Ms32 | Ryuonami | 6-1 | ||
3-4 | Takakasuga | Ms45 | ||
Ms50 | Oniarashi | 3-4 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
4-3 | Aratoshi | Sd13 | ||
0-7 | Taiga | Sd18 | ||
4-3 | Daionami | Sd41 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
4-3 | Sadahikari | Jk23 |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...