Алжирын алга болсон онгоц Малид сүйрчээ
- schedule 2014 оны 7 сарын 25
- chat_bubble 0
Өчигдөр локатороос алга болсон Алжирийн зорчигч тээврийн онгоц Буркина Фасо улсын хилээс 50 км-ийн зайтай осолдсон байсныг илрүүллtэ хэмээн Буркинагийн армийнхан мэдэгджээ.
Испанийн Swiftair авиакомпанаас түрээсээр хэрэглэж байсан McDonnell Douglas MD-83 загварын AH 5017 дугаартай нислэгийн онгоц Буркина Фасогоос Алжир нисэхээр 118 зорчигчтой явж байсан байна.
Онгоцонд Францын 53, Буркина Фасогийн 27, Ливаны 8, Алжирын 6, Канадын 5, Германы 4, Люксембургийн 2, Камерун, Белги, Египт, Украйн, Швейцарь, Нигер, Малийн тус бүр 1 иргэд байжээ. Багийн гишүүд нь Испанийн нисэгчид байжээ.
Онгоцыг цэрэг армийнхан нисдэг тэргээр хайж Мали улсын Гао болон Тессалит хотын хооронд эзэнгүй цөлөөс олсон байна. Зорчигч болон багийн гишүүд бүгд амь эрсджээ.
Уг онгоц Буркина Фасогийн нийслэл Уагадугугаас Пүрэв гарагийн өглөө хөөрөөд 50 минутын дараа алга болсон юм. Тухайн үед элсэн шуурга болж байсан тухай Негеринй диспетчерийн албатай холбоо барьж байсан тухай албаны хүн мэдээлжээ.
McDonnell Douglas MD-83
- Их биений хойд хэсэгт байрласан хос хөдөлгүүртэй дунд ангилалын онгоц
- Мк Дуглас компанийн MD-80 төрлийн хүчирхэг хөдөлгүүртэй,
- Нислэгийн хүрээ: 4,637km (2,881 miles)
- Багтаамж: 172 зорчигч
- Анхны нислэг: 1984
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...