Бид дэлхийн хамгийн том хорих газарт амьдарч байна
- schedule 2014 оны 7 сарын 25
- chat_bubble 0
Израйльчууд сургуулийн хоргодох байранд халдаж 13 хүний амийг хороож 200 гаруй хүнийг шархдууллаа
Хамгийн сүүлийн мэдээгээр Израйлийн арми НҮБ-ийн ивээлд байсан сургуульд байрлаж байсан хоргодох байранд халдаж 13 хүний амь насыг хохироож 200 гаруй хүнийг шархдууллаа. Эдгээрийн ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан гэж Газын эрүүл мэндийн ажилтан өгүүлжээ.
Эхлээд 15 хүн амь үрэгдсэн гэж байсан боловч 2 нь өөр газар жагсаал хийж байх үеэр алдагдсан байна.
Израйлийн цэргүүд Газад цөмөрснөөс хойш 16 өдрийн дотор Палестиний 797 хүн амь насаа алдсан бол Израйлийн талаас 33 цэрэг амиа алдаад байна гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
Хамасын удирдагч Халед Мешал Би Би Си-д хэлэхдээ, Бид дэлхийн хамгийн том шорон, хорих лагерьт ямар ч улс оронтой холбоогүй маш хүнд нөхцөлд амьдарч байна. Израйль бүслэн хаахаа зогсоох хэрэгтэй хэмээжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...