Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө
- schedule 2014 оны 7 сарын 24
- chat_bubble 0
Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс 44-47-р байрыг эзэллээ.
Олимпын төрөлд багтдаг туялзуур сэлэмний энэ удаагийн ДАШТ 2017 оны 07-р сарын 15-23-ний хооронд ОХУ-ын Казань хотод болж дэлхийн 102 орны 800 гаруй тамирчид өрсөлдлөө.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх 1921 онд Францад болж байсан бөгөөд түүнээс хойш албан албан бустайгаа нийлээд 76 дахь ДАШТ нь болсон аж.
ОХУ-ын зохион байгуулсан "Казань 2014" туялзуур сэлэмний ДАШТ-ий нийт шагналын сан нь анх удаа 1 сая доллар болсон бөгөө дара жил мөн ОХУ-д болох тэмцээний шагналын санг бууруулахгүй гэж мэдэгдсэн.
Энэ удаагийн ДАШТ-нд эрэгтэйчүүдэд Францын тамирчид илүүрхсэн бол эмэгтэйчүүдэд Италийн тамирчид илүү байлаа. Тэд тус бүр гурав гурван алтан медаль авлаа.
Нийт медалийнхаа тоогоор Итали, ОХУ тус бүр алт 3, мөнгө 1, хүрэл 4, Франц алт 3, мөнгө 1, хүрэл 3 авч эхний гурван байрыг эзэллээ. Дөрөвдүгээрт Герман орсон байна.
Энэ 4 улс бол бүх цаг үеийн түүхэнд аргагүй туялзуур сэлэмний эхний 4 байранд ордог дархан аваргууд юм.
Харин оноогоор ОХУ 378, Итали 352, БНСУ 292, Франц 276, АНУ 228 оноогоор эхний 5 байрыг эзэлсэн бол манай улс 6 оноогоор 44-47-р байрыг эзэлсэн амжилттайгаар өндөрлүүлжээ.
"Казань 2014" туялзуур сэлэмний ДАШТ-д манай улсаас. Багийн ахлагчаар Б.Гантулга, багийн менежер О.Эрдэнэбат, дасгалжуулагч Л.Шинэтулга (Хангарьд клуб), эрэгтэй хүнд сэлэмний тамирчин Б.Батхүү (Хангарьд клуб), Э.Дөлгөөн ( УБ Фенсинг клуб), Ц.Жигжидсүрэн (4Д Фенсинг клуб), эмэгтэй хүнд сэлэм Б.Гэрэлмаа, А.Халиунаа, Б.Цолмон (бүгд УБ Фенсинг клуб). Монголын багийн ивээн тэтгэгч "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Багануур" ХК, "Тайж" групп, "Сүү" ХК, "Сомпента" ХХК, Монголын багийн хувцасны түнш "361" брэнд оролцжээ.
Сонирхуулахад
Foil буюу хөнгөн сэлэм нь 105-110 см урт. Сэлэмний жин 500гр хүртэл жинтэй байхыг зөршөөрдөг боловч ихэнх нь үүнээс хөнгөн байдаг байна. Хамгийн бага жин нь 350 гр жинтэй байж болно.
Epee буюу хүнд сэлэм нь ирий үзүүрээс хамгаалалтын хонх хүртэл 90 см урт. Бариул нь 20 см байдаг байна. Жингийн дээд хэмжээ нь 770 гр хүртэл байж болох боловч ихэнх нь үүнээс хөнгөн байдаг гэнэ.
Saber буюу илд сэлэмний ир нь 88 см, бариултайгаа 105 см урт. Жин нь 400-500 гр
Медаль хүртсэн орнууд
Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|---|
1 | Итали | 3 | 1 | 4 | 8 |
ОХУ | 3 | 1 | 4 | 8 | |
3 | Франц | 3 | 1 | 3 | 7 |
4 | Герман | 1 | 1 | 0 | 2 |
АНУ | 1 | 1 | 0 | 2 | |
6 | Украйн | 1 | 0 | 2 | 3 |
7 | БНСУ | 0 | 4 | 0 | 4 |
8 | Хятад | 0 | 2 | 0 | 2 |
9 | Эстон | 0 | 1 | 1 | 2 |
10 | Унгар | 0 | 0 | 1 | 1 |
Румын | 0 | 0 | 1 | 1 | |
Швейцарь | 0 | 0 | 1 | 1 | |
Тунис | 0 | 0 | 1 | 1 | |
Нийт | 12 | 12 | 18 | 42 |
Оноогоор эхний 10 байранд орсон орнууд
Rank | Nation | Points |
---|---|---|
1 | RUS | 378 |
2 | ITA | 352 |
3 | KOR | 292 |
4 | FRA | 276 |
5 | USA | 228 |
6 | GER | 204 |
7 | UKR | 198 |
8 | CHN | 166 |
9 | HUN | 158 |
10 | POL | 126 |
... | ... | ... |
44-47 | МОНГОЛ | 6 |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...