“Симпсон”-ы 41 шивээс хийлгүүлээд Гиннест багтав
- schedule 2014 оны 7 сарын 24
- chat_bubble 0
Шинэ Зеландын иргэн нэг хүүхэлдэйн киноны баатрыг бие дээрээ маш олон удаа шивүүлснээрээ дээд амжилт тогтоожээ. Түүний энэхүү амжилтыг Гиннесийн амжилтын номын төлөөлөгчид албан ёсоор бүртгэж авсан аж. 2007 оноос хойш өдгөө 27 настай Ли Вэйр гэдэг залуу Гомер Симпсоны дүрслэл бүхий 41 шивээс хийлгэсэн байна.
Аажимдаа бэхээр шивүүлсэн зурагнууд түүний зүүн гарыг бүхэлд нь бүрхжээ. Дээд амжилтын эзэн залуу хүүхэд байхад нь түүнд “Симпсон”-уудыг үзүүлдэггүй байсан учраас одоо алдсан зүйлээ нөхөж байгаа хэмээн ярив. Дээр нь тэрбээр Гомер Симпсоны шүтэн бишрэгч гэдгээ ярьжээ.
“Симпсонууд” бол Америкийн телевизийн түүхэнд гарсан хамгийн удаан үргэлжилдэг хүүхэлдэйн кино билээ. Түүний ангиуд 25 улирал дараалж зурагтаар гарсан юм. Анх түүнийг телевизийн Fox сувгийнхан 1989 онд үзүүлж эхэлсэн аж. 1998 онд энэ хүүхэлдэйн кино Time сэтгүүлээс ХХ зууны шилдэг телевизийн хүүхэлдэйн киногоор шалгарсан билээ.
Эх сурвалж: WWW.WIKIMON.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...