ХААХ
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГА ШУУРНА
ЦАХИЛГААН БОЛОН ХАЙБРИД АВТОМАШИНЫ ЛИТУИМ БАТЕРЕЙГ АЮУЛГҮЙ УСТГАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА ХАЙС, ХАЯГ, СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАЖ БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Бид үүнээс айж, ичихгүй
Дээд хоёр зиндаанд Монголын сумочид тэргүүллээ
- schedule 2015 оны 5 сарын 25
- chat_bubble 0
Японы мэргэжлийн сумогийн 5-р сарын Нацу башё сүүлийн үед ховорхон тохиолдож байгаа маш өрсөлдөөнтэй болж 24-нд өндөрлөлөө. Монголын сумочид японы мэргэжлийн сумод ноёлдог гэдгээ харуулан дээд хоёр зиндаанд түрүүлэн 12 дахиа давхар цохиолт хийлээ.
Дээд зиндааны түрүү бөхөөр хоёр дахь удаагаа секиваки цолтой барилдсан сумогийн шинэ од 23 настай Тэрүнофүжи-Гантулгын Ган-Эрдэнэ 12 даваа 3 унаатайгаар тодорч анх удаа түрүүлллээ.
Ингэснээр Монгол улсаас дээд зиндаанд түрүүлсэн 6 дахь сумоч боллоо. Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд манай сумочид 68 удаа түрүүлж эзэн хааны цомыг гардаад байна. Мөн энэ удаад тусгай /канто шоо- дайчин барилдаан/ шагналын ганцаар хүртлээ.
Нацу башёд макүүчи зиндаанд манай 10 бөх банзүкэд бичигдснээс 6 сумоч тавин хувиа хийж чансаа өгсөх боллоо. Харин хоёр сумоч жүрёо зиндаа руу унана.
Жүрёо зиндааг Кагамио- Батхүүгийн Нанжид мөн 12 даваа 3 унаатайгаар анх удаа түрүүллээ. Тэр сүүлийн өдөр ижил даваа унаатай байсан Хидиномиүг давсан. Кагамио жүрёо зиндаанд түрүүлсэн Монголын 12 дахь сумоч болж 15 дахь түрүүг авчирлаа. /Кёкүшюзан 2, Асасэкирюү 1, Хакухо 1, Токитэнку 2, Ама 1, Шотэнро 2, Тамаваши 1, Таканойва 1, Кёкүшүхо 1,Тэрүнофүжи 1, Ичиножо 1 түрүүлж байсан/
Жүрёо зиндаанд 5 сумоч барилдсанаас зүүн барууны 1-д эрэмблэгдсэн ахмад бөх Токитэнкү 10-5, Сэйро-Өнөболд 8-7 давснаар 7-р сарын башёд дээд зиндаанд дэвшин барилдах болжээ.
Ингэснээр Сэйро Өнөболд макүүчи зиндаанд дэвшин барилдах монголын 23 дахь сумоч болж байна.
Макүшита зиндааны 7 сумочоос 4 нь 5 хувиа хийсэн байна. Сумочдын амжилтыг хүснэгтээс харна уу.
Шинээр сумод орсон Кирибаяма 3-1 амжилт үзүүлсэн байна.
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
11-4 | Hakuho | Y | Harumafuji | 11-4 |
Kakuryu | Y | |||
11-3 | Terunofuji | S | ||
K | Ichinojo | 8-7 | ||
M5 | Tamawashi | 6-9 | ||
M11 | Kyokushuho | 9-6 | ||
2-13 | Arawashi | M12 | ||
M14 | Kyokutenho | 8-7 | ||
7-8 | Takanoiwa | M16 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
10-5 | Tokitenku | J1 | Seiro | 8-7 |
7-8 | Asasekiryu | J3 | ||
J6 | Shotenro | 4-11 | ||
12-3 | Kagamio | J9 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
4-3 | Sakigake | Ms4 | ||
Ms12 | Azumaryu | 5-2 | ||
3-4 | Gochozan | Ms14 | ||
5-2 | Daishoho | Ms18 | ||
Ms20 | Chiyoshoma | 4-3 | ||
3-4 | Ryuonami | Ms21 | ||
Ms58 | Takakasuga | 3-4 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
Sd6 | Daionami | 1-6 | ||
4-3 | Aratoshi | Sd30 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
Jd2 | Sadahikari | 4-3 |
Rikishi | Result |
---|---|
Kiribayama |
3-1 |
Кагамио -Нанжид
Ichinojo -Ичинноров
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...