Газар-агаар ангиллын Бук пуужингийн системтэй танилц
- schedule 2014 оны 7 сарын 23
- chat_bubble 0
Газар-агаар ангилалын Бук пуужингийн систем
Украйны нутаг дэвсгэр дээр унагаасан Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг ЗХУ/ОХУ-д үйлдвэрлэгдсэн газар агаар ангилалын БУК систем /пуужин/-ээрсөнөөж устгасан гээд байгаа.
Танайх манайх утсгасан гээд байгаа маргаан дагуулсан Бук системийг ЗХУ-ын үеэс 1979 оноос эхлэн өнөөг хүртэл үйлдвэрлэж байна. Анхны загвараас хойш 5 үндсэн загвараар 10 гаруй хувилбараар үйлдвэрлэгдсэн байна. 1979 (9К37), 1983 (9К37М1 "Бук-М1"), 1998 (9К37М1-2 "Бук-М1-2"), 2008 (9К317 "Бук-М2"), 2008 (9К317Э "Бук-М2Э"),
Сүүлийн үеийн загварын Бук пуужингийн системийн ашигтай тусгал нь 30-48 км-ийн алсад байгаа болон 14,000 м-ийн өндөрт байгаа байг устгах чадвартай аж. Бүр 137 км алсад ч 24,000 м өндөрт ч хүрэх чадвартай аж.
Нэг цэнэгт хошууны жин 70 кг. Нэг системд 4 пуужинтай. Нийт ситемийн жин 710-720 кг. Дугуйт болон гинжит механизм дээр мөн суурин байрлуулдаг гэнэ. Пуужингийн хурд цагт 3,200 км. Секундэд 910 м байдаг..
Дэлхийн 10 гаруй орны зэвсэглэлд байгаа юм байна. Үүнд 2013 оны байдлаар Украйны армийн газрын /60 ширхэг/ болоод агаарын /хэд хэдэн/хүчинд аль алинд байгаа гэжээ. Мөн Донецкийн БНУ-д 2014 оны 6-р сарын 29-нд уг пуужингийн системийг хяналтдаа авсан болохоо дурдсан хэмээжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...