Америкийн цэргүүд хаана хаана байрладаг вэ, яагаад?
- schedule 2014 оны 7 сарын 22
- chat_bubble 0
Дэлхийн улс орнуудыг АНУ шийтгэдэг, Америкийн бурхан шийтгэдэг гэдэг яриа бий.
Үнэхээр ч АНУ улс дэлхийн зохицуулагч ноён хэмээн бодож бүх улс орны дотооод гадаад хэрэгт олон улсын байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр оролцож нөлөөлж байдаг.
Үүнийг батлах нэгэн тод жишээ бол дэлхийн улс орнуудад цэргээ байршуулсан байдал юм. Тэдгээр улс орнууд бүгдээрээ цэргүүдийг нь байрлуулахыг хүсдэг гэж үү?
АНУ-ын цэрэг техникдээ Хятад, Орос, Япон, Энэтхэг улсуудын нийлбэр дүнгээс их хөрөнгө мөнгө зарцуулдаг.
АНУ-ын цэрэг 2007 оны байдлаар дэлхийн 150 гаруй оронд 360,000 гаруй байрлаж байна гэж Батлан хамгаалах яам нь мэдэгджээ. Эдгээрийн 130 оронд нь 1,000 дээш тооны цэрэг байрладаг гэнэ. Тэр олон цэрэг тэнд юу хийж байна вэ?
Магадгүй Жибутид байрладаг 1,285 цэрэг шинэхэн байгуулагдсан /байгуулсан/ улсын оршин тогтнох баталгаа нь уу? За тийм байдаг байж гэхэд Герман, Японд байгаа тийм олон цэрэг тэнд ямар зорилгоор байна вэ?
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...