Изриалын арми Палестины эмнэлэгт цохиолт өгчээ
- schedule 2014 оны 7 сарын 22
- chat_bubble 0
Изриалчуудын балмад үйлдэл хэрээс хэтэрч Газын зурвас дахь эмнэлэгт цохилт өгчээ. Үүнээс болж эмнэлэгт 5 хүн амь үрэгдэж 70 гаруй хүн гэмтэж шархадсан байна.
Изриалийн армийнхан хэлэхдээ, зорилтод бай нь эмнэлгийн ойр орчимд байрласан танк эсэргүүцэгч байсан гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНУ Газын зурваст 47 сая ам.долларын хүмүүнлэгийн бараа илгээх тухай л ярьжээ. Тэрбээр Палестиний энгийн иргэд амь эрсдэж байгаад санаа зовж байгаа боловч Изриалын талын хэлсэн “тэд пуужингийн довтолгоогоо зогсоосон тохиолдолд бид довтолгоогоо зогсооно” байрь суурийг дэмжиж байгаагаа хэлжээ.
Өнөөдрийн байдлаар, хоёр долоо хоногийн дотор Изрийлийн талаас 25 цэрэг, 2 энгийн иргэн амь үрэгдсэн байгаа бол Палестиний талаас 560 хүний амь эрсдээд байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...