Жүжигчин Бартусиак нас барлаа
- schedule 2014 оны 7 сарын 21
- chat_bubble 0
АНУ-ын жүжигчин, модель Скей Мк Коул Бартусиак 21-хэн насандаа нас барлаа. Тэрээр энэ сарын 19-нд Хьюстон хот дахь гэртээ нас барсныг ээж нь 07-р сарын 20-нд мэдэгдлээ.
Жүжигчин Бартусиакийг Мел Гибсоны 2000 онд гарсан “Патриот” кинонд түүний охин болж тоглосноор нь мэддэг.
Бартусиак бүр багаасаа кинонд тоглож од болсон хүүхэд байжээ. Анхны кинонодоо тоглохдоо 7 настай байсан бөгөөд түүнээс хойш 26 кино, 13 телевизийн цуврал кинонд тоглоод байжээ.
Тэрбээр унтлагын өрөөндөө орондоо нас барсан байна. Шинжээчид элдэв хорт бодисын шинжилгээ авсан бөгөөд дүгнэлтийг хүлээж байгаа ажээ. Түүнийг хамгийн анх түүний найз залуу нь олсон тухай ээж нь мэдэгдсэн гэнэ. Ээж нь охиноо сүүлийн үед татаж унаж байгаа тухай ч ярьжээ. Мөн нас барахаас өмнө эмч ирж 45 минутын турш зүрхний цохилтыг хэвийн болгохоор ажилласан тухай хэлжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...