Аварга могойн ан
- schedule 2014 оны 7 сарын 21
- chat_bubble 0
Ан агнуур. Олон улс оронд ан агнуур нь зугаа цэнгэл, спорт, сонирхол байдаг. Тэгвэл зарим орнуудад хүнс хоолонд хэрэглэх, арьс үс бусад эд эрхтэнийг нь ашиглах зорилгоор ан хийдэг. Гэтэл зарим газар нутагт ан хийх нь амьдралын гол үндэс нь болдог. Өрөөр хэлбэл ан хийж л амьдралаа залгуулдаг.
Энэ л шалтгааны улмаас Африкийн нэгэн үндэстэн /нүүдэлчин омог/ аварга могойг хүнсэндээ хэрэглэдэг ажээ. Энэхүү аварга могойн ан нь амь насаа эрсдэл дагуулсан эр зоригийн ан болдог байна.
Африк эрчүүд өөрсдөөрөө өгөөш хийн барьдаг байна. Тэд гар, хөлөө давуу арьс зэргээр хамгаалалт хийн аварга могойн үүр рүү оруулан үмхэхээр нь татан гаргаж агнадаг ажээ.
Анчид 10 м урт хүрдэг африкийн уулын питон могойг амьдаар нь барихаар шийджээ. Африкийн энэхүү аварга могой нь ялангуяа өндгөө дарахаар хэвтэж байгаа үедээ уур хилэн ихтэй гэнэ. Тэд заримдаа том матрыг ч залгиж чаддаг байна.
Анчид питон могойн үүрийг олжээ. Гараараа барихааар хамгаалалт хийж байгаа нь
Анчин могойн үүрэнд гацахаас сэргийлэн тусгай тос түрхдэг. Нүхний хэмжээний хувьд Европын хүмүүс багтахааргүй гэнэ.
Үүрэнд 6 м урт могой өндгөө даран хэвтэж байна.
Могойнууд шөнө сайн хардаг. Ян үнэн хэрэг дээрээ хэт ягаан туяаг мэдэрч хардаг. Анчид тиймээс өөрөө сайн харах хийгээд могойг төөрөгдүүлэхийн тулд гал асаан ордог байна. Энэхүү хүний биеээс халуун хэт улаан туяаг харсан могой гайхан эргэлзэж төөрөгддөг аж.
Могой өндгөө хамгаалан цагираглан хэвтжээ. /аварга могой голдуу 100 багагүй өндөг гаргадаг байна/
Анчин ойртсоор могой ч өөрөө орж ирсэн үдийн хоолоо залгихаар амаа ангаа дайрлаа.
Авхаалжтай анчин энэ үед одос үхрийн шир ороосон гараа ам руу нь хийдэг аж. Ингээд могой улам лавшруулан залгихаар оролдож байх үед нөгөө гараараа хүзүүн дээрээс нь барьж, нүхний гадаа үлдсэн анчид татан гаргана.
Энэхүү аварга могой метр тутамдаа 10-15 кг жин татдаг гэнэ.
Аварга могойн газар дор хүчтэй эсэргүйцэж чаддаггүй бол гадарга дээр жинхэнэ тулаан өрнүүлдэг байна. Учир нь могой гадаа чөлөөтэй хөдөөлж чадах ба анчид арьсыг хэмтээхгүй алахын тулд зөвхөн толгойд нь жадладаг гэнэ. /Арьсыг өндөр үнээр зардаг/
Могойг хөдөлгөөнгүй болгож чадсанаар үүрэнд нь дахин орж өндөгнүүдийг нь авна. Энэ нь жинхэнэ шим тэжээлтэй, нарийн хоол болно. Энэ могойн мах нь долоо хоногийн хүнс болно.
Тэд ангаа үүрэн тосгондоо баатрууд болон очиж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...