Шпротны үйлдвэр
- schedule 2014 оны 7 сарын 17
- chat_bubble 1
Латвийн жижигхэн хот Салацгривад дэлхий дахинд алдартай ялангуяа зүүн Европ хийгээд хуучин социалист орнуудад нэр хүндтэй шпрот лаазалсан загасыг үйлдвэрлэдэг байна. Энэ үйлдвэрт голдуу хөгшид эмэгтйчүүд ажиллдага бөгөөд нэг давтсан үйлдлээ долоо хоногт хэдэн мянга удаа давтан хийдэг байна. Манай хошин шог дээр гардаг шиг. Энэ хүнд хэцүү ажлыг тэднээс өөр хийх хүн байдаггүй ажээ.
Энд төрөл бүрийн /зуны, өвлийн, хөлдөөсөн, лаазалсан, шинэ гэх мэт/ шпрот үйлдвэрлэдэг ажээ. Эдгээрээс хамгийн сайныг нь өвлийн болон шинэхэн шпрот гэнэ. Шпорт загасны хамгийн тохиромжтой хэмжээ нь 11-13 см урт байх ёстой аж.
Үйлдвэрийг автоматжуулахыг хичээж байгаа боловч одоогоор роботжсон эмэгтэйчүүд ажлын голыг нугалсаар байгаа гэнэ.
Шпротыг боловсруулах үндсэн арга нь тодорхой хэмийн хэмжээнд утаж болгодог байна. Тэгээд бүтээгдэхүүний нэр төрлөөсшалтгаалан дээр нь бусад төрөл бүрийн сүмс амтлагч зэргийг нэмж вакуумжуулдаг ажээ. Ерөнхийдөө ингээд 2-3 жил хадгалах боломжтой шпрот бэлэн болоод хэрэглэгч рүүгээ явдаг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...