Газрын тос алдагдав уу гэтэл ....
- schedule 2014 оны 7 сарын 17
- chat_bubble 3
АНУ-ын Калифорнийн Сан Диего хотын эрэг дээр байсан хүмүүс рүү далайн ус асар их хэмжээгээр харлан ойртон ирэхийг харжээ. Хүмүүс газрын тос асгараад эрэг рүү далайн давалгаагаар ирж байна гэж бодтол тийм биш байжээ.
Гэтэл энэ нь тэрбумаар тоологдох анчовын /жижиг загас/ сүрэг байв. Эдгээр сүрэг 3 футын гүнд 2 км-ийн өргөнтэйгээр сүрэглэсэн байжээ. Тэдгээрийн ийм их хэмжээгээр далайн эрэгт ирснийг зарим судлаачид , энэ анчов хэмээх жижиг загаснууд хэдэн мянган махчин загаснаас зугатан үргэсэн байж магадгүй гэж үзэж байна.
Далайн бүх махчин загас анчовыг иддэг гэнэ. Харин энэ загас маань далайн планктон, бичил биет, жижиг ургамлаар хооллодог аж.
Эрдэмтэн судлаачдын хэлснээр энэ бүс нутагт сүүлийн 30 жилд ийм үйл явдал болоогүй гэж Лос-Анжелес таймс мэдээллээ.
Тиймээ энэ бол газрын тос асгарсан хэрэг биш анчосын аварга сургуулалт байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...