Дэлхийн хамгийн үнэтэй 10 спортын гутал /пүүз/
- schedule 2014 оны 7 сарын 11
- chat_bubble 0
Дэлхийн хамгийн үнэтэй 10 спортын гутал /пүүз/
Гутал муут гурвын хойно гэдэг үг бий. Хүүхнүүд гоё сайхан туфль харахаараа арааны шүлс нь асгардаг бол спорт сонирхдог бас сонирхдоггүй зарим хүүхэд залуучууд сүүлийн үеийн брэнд пүүзэнд “амиа тавих” нь холгүй байгаа. Манай улсад брэнд пүүзний үнэ наймаа сүүлийн 10 гаруй жил эрчимтэй өсч өргөжиж байгаа. Зарим нь бүр цөөхөн хувь хийгдсэн бүр ганц нэг ширхэгийг хийсэн загварыг олж авахаар зүтгэдэг болжээ.
Тэгвэл дэлхийн хамгийн үнэтэй 10 пүүзийг танилцуулья
10. Air Jordan 2 Eminem 313 – 1000 ам.доллар
Air Jordan 2, the Eminen Way I Am 313 загвар нь тийм ховор биш боловч олж авбал таны пүүзэнд дунд үнэхээр үнэ цэнэтэй байх алдартай загвар. Учир нь 1000 ам.долларын үнэтэй уг пүүз худалдаанд гараад 5 минутын дотор зарагдаж дууссан гэдэг.
9. Balmain High Top & Double Strap – 1475 ам.доллар
Каучик ултай, дээд зэргийн цэвэр арьсаар хийгдсэн мөнгөлөг өнгөтэй урт хэлтэй уг пүүзний үнэ 1475 ам.доллар. Уг пүүз нь үдээсгүй хоёр наалддаг оломоор холбогддог загвараараа бусдаасонцлог ажээ.
8. Nike Air Foamposite – 1500 ам.доллар
Найк компанийн 2014 оны шинэ загварын гялалзсан, өнгөлөг, хөлд маш эвтэйхэн загварлаг Air Foamposite-ийн үнэ 1500 ам.доллар. Та бяцхан хүүхдийн пүүз нь 180 ам.доллар гэнэ. Уг загварын доод хэсгийг орчин үеийн технолигийн ололтын дүнд гаргасан дээд зэргийн синтетик материалаар бүрж өгсөн байгаа гэнэ.
7. Christian Louboutin Rantus Orlato Flat – 1695 ам.доллар
Тод улаан өнгийн могойн арьсан гадаргуутай гоёмсог загвартай пүүзний үнэ 1695 ам.доллар. Түүний үнийн гол шалтгаан нь загварлаг, өнгө зэрэг нь биш юм. Энэ бол питон төрлийн аварга могойн жинхэнэ арьсан пүүз юм байна.
6. Jimmy Choo Belgravia High Tops & Star Studded – 2350 ам.доллар
Италид үйлдвэрлэдэг Жимми Чойн энэхүү брэнд пүүзний үнэ 2350 ам.доллар. Жимми чой загварыг эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд их таашаадаг. Пүүзний доод хэсэгт олон металл од суулгасан цэвэр арьсан пүүз ажээ.
5. Nike ParaNorman Foamposite – 3000 ам.доллар
Найк фирмийн ParaNorman Foamposite –ийн үнэ ойролцоогоор 3000 ам.доллар. Хэдийн ийм үнэтэй боловч та үүнийг өмсөнөөөр өөртэй бүрэн дүүрэн итлгэлтэй, эрч хүчтэй, сэтгэл ханамжтай байх болно гэжээ. Уг загвар нь их өвөрмөц “сүнслэг” бөгөөд улнаасаа гэрэлтэн дээшлэх тусмаа уусан “үл харагдах” ёр бусын загвартай хийгдсэн байна.
4. Nike Dunk Low Pro SB ‘Paris’ – 3500 ам.доллар
Хэрвээ та энэ загварыг үнэхээр онцгой содон хэмээн хүлээн зөвшөөрвөл 3500 ам.доллараар худалдан авах шаардлагатай. Тиймээ энэ загвар бол Найк фирмийн домогт Цагаан Данк сити цувралын 202 дугаар юм гэнэ. Францын алдартай зураач Бернард Буффетийн уран зургаар чимэглэгдсэн хүрээтэй орчин үеийн модерн арт загвартай пүүз юм байна.
3. Rick Owens ‘GeoBasket’ – 5152 ам.доллар
Та Мадонна, Рианна, Николь Ричи зэрэг оддууд Rick Owens спорт загварын пүүз өмсдөгийг мэдэх үү. Та эдгээр одуудтай адил зиндаархахыг хүсвэл 5152 ам.доллараар уг пүүзийг авах хэрэгтэй. Rick Owens “GeoBasket’-ийг бор өнгийн игуина /нэгэн зүйлийн гүрвүүл/ арьсаар тоотой цөөхөн тоогоор хийсэн гэнэ. Үзэсгэлэн төгөлдөр харагдуулахын тулд цагаан өнгийн арьстай хослуулсан юм байна.
2. Nike Air Mag – 6000 ам.доллар
Ирээдүйн пүүзний загварыг тодорхойлсон Nike Air Mag пүүз аль 2011 онд цөөн тоогоор үйлдвэрлээд зөвхөн дуудлага худалдаагаар борлуулжээ. Гэхдээ ирээдүйн зөгнөлт байдлыг илтгэсэн уг пүүзийг 2015 онд шинээр гаргахаар болсон ба зах зээлд жинхэнэ “цохилт” болно гэж үзэж байгаа гэнэ. Та үүнийг олж авахад багаар бодоход 6000 ам.доллар бэлэн байлгах хэрэгтэй. Уг загварын хошуу шөмбөгөр, хумигдсан, өсгий хэсэг нь өндөр ултай, шилбэ рүүгээ өгссөн өндөр түрүүтэй “нарийхан” загвартай ажээ.
1. Nike SB Flom Dunk High – 7500 ам.доллар
Nike SB Flom Dunk High пүүз энэ жагсаалтын хамгийн үнэтэй болж байна. Түүний үнэ 7500 ам.доллар. Улаан, хар, цагаан, алтлаг зэрэг олон өнгөний зохицол болсон уг пүүзийг жижиглэн худалдаанаас олох боломжтой гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...