Фабержегийн өндөг
- schedule 2014 оны 7 сарын 8
- chat_bubble 0
Карл Фаберже /1846-1920/. Оросын эзэнт гүрний нийслэлд 1846 онд Дани Франц гаралтай айлын гэрт нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо дэлхий даяар алдаршсан уран дархан болжээ.
Карл Фаберже эрдэнийн чулуу, үнэт металлуудаар янз бүрийн уран нарийн нийцтэй урлагийн бүтээл урладаг /ахуйн хэрэглээний эд хэрэглэл хийгээд гоёлын үнэт эдлэл зэрэг/ уран дархан хүн юм. Түүний бүтээлүүд дотроос “Фабержегийн өндөг” гэж нэрлэгдсэн өндөгнүүд нь дэлхий дахинд алдартай.
Тэрбээр өндөгнүүдээ христийн шашны “Улаан өндөгний баяр”-т зориулан хамгийн үнэтэй эрдэнийн чулуу, цагаан алт алт зэрэг үнэт металлаар янз загвартай төрөл бүрийн уран нарийн хийцтэй дахин давтагдашгүй хосгүй өндгүүд урладаг.
Тэдгээрийг голдуу Оросын эзэн хаадууд Александр III, Николай II зэрэг ихэс дээдсүүдийн захиалгаар /Империал өндөг/ урладаг байжээ. Хамгийн анхны өндгийг 1985 онд эзэн хаан Александр III хатан Мариа Федоровнадаа зориулан захиалан хийлгүүлжээ.
1885-1917 онуудад нийт 50 гаруй “Империал өндөг” урласан бөгөөд тэдгээрээс өнөө үед 43 ширхэг нь үлдэж чадсан.
1918 онд 2-ыг урлах төлөвлөгөөтэй байсан боловч Орос оронд хувьсгал гарснаар хийж чадаагүй. Хувьсгалын дараа Фабержегийн гэр бүл баруун луу дүрвэн гарсан.
Фаберже “Империал” өндөгнөөс гадна “Келч” гэх мэт олон өндөг урласан байдаг. Одогоор нийт 65 өндөг байгаа нь мэдэгдээд байгаа.
Тэрбээр “Фабержегийн өндөг” брэндээ худалдсан бөгөөд цааш хэд хэд зарагдсан байдаг. Энэхүү брэндийг ашиглан хэд хэдэн компаниуд өндөг урлаж худалдаалдаг байжээ. Өнөөдөр энэхүү брэндийг /бүтээх болон борлуулах эрхийг/ “Fabergé Limited” эзэмшдэг.
Оросын тэрбумтан Векселберг Фабержегийн өндөгний жинхэнэ ”фанат” бөгөөд БиБиСи агентлагийн дурдсанаар 9 өндгийг өөрийн болгохын тулд 100 гаруй сая ам.доллар зарцуулсан гэдэг. Виктор Векселберг урлагийн янз бүрийн бүтээлүүдийг маш ихээр цуглуулсан бөгөөд удахгүй цуглуулгаараа үзэсгэлэн гаргана хэмээн хэлжээ.
2007 онд дуудлага худалдаагаар “Ротшильд өндөг” нэртэй Фабержегийн цаг 8.9 сая фунтээр, 2002 онд “Өвөл” гэдэг нэртэй 1913 онд урласан өндөг нь 9.6 сая ам.доллараар зарагдаж байжээ.
Одоо “Фабержегийн империал өндөг”-үүдээс Кремльд-10, Виктор Векселбергт-9, АНУ-ын Виржинагийн урлагын музейд-5, Их Британийн хатан хааны цуглуулгад-3, Нью-Йоркийн урлагын метрополитан музейд-3, үлдсэн нь өөр бусад 8 газар хадгалагддаг гэнэ.
2009 онд Оросын цуглуулагч А.Иванов Германы Баден-Баден хотод “Фабержегийн музей”-г нээж байсан. Уг музейд үнэт эдлэлүүд, тамхины савны цуглуулга, амьтдын дүрс зэрэг өдөр тутмын хэрэгцээний 700 нэр төрлийн эд зүйлс үзмэр багтжээ. Тус музейн хамгийн үнэтэй цуглуулгын тоонд 2007 онд 8.9 сая фунтээр худалдаж авсан 1902 онд барон Ротшильдыг сүй тавих үед түүнд бэлэглэж байсан тухайн үеийн уран дархны урлан нарийн хийцтэй өндөг тооцогдож байна.
Rothschild
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...