Дэлхийн хамгийн эгэл ерөнхийлөгч
- schedule 2014 оны 7 сарын 5
- chat_bubble 0
Урагвай улсын Ерөнхийлөгч хосе Мужика /Jose Mujica/ дэлхий дахинд хамгийн ядуу эгэл бор амьдралтай гэдгээрээ алдартай билээ. Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялж 2010.01.01-нээс ерөнхийлөгчийн албыг хаших болсон.
Тэрбээр 1935 онд төрсөн одоо 79 настай. Аав нь жижигхэн /1940 онд дампуурсан/ аж ахуй эрхэлдэг байсан бол ээж нь Италийн ядуу цагаач хүн байжээ.
Тэрбээр сар бүрийн цалингийнхаа /12,000 ам.доллар/ 90 хувийг жижиг бизнес эрхэлдэг, ядуу мөнгөний асар хэрэгцээтэй хүмүүст хандив болгон өгдөг.
Түүнд эд агуурс, хөрөнгө мөнгө, ордон харш, эдлэн газар байхгүй. Жаахан газар, ядмагхан байшин, хуучны нэг муу машин. Ингээд ерөнхийдөө гол эд хөрөнгө нь болоо.
Тэрбээр Ганди шиг эд хөрөнгө чухал биш гэж үздэг хүн. Сонирхуулахад Гандиг нас барахад нь оршуулахад түүний эд зүйлс /табочик, нүдний шил, үзэг, аяга ном, энэтхэгчүүдийн уламжлалт ганц хувцас гэх зэрэг/ гээд 10 гаруйхан юмс байсан гэдэг.
Хосе Мужика бага залуудаа Үндэсний намд элсэж улс төрд оржээ. Цэргийн дэглэмийн үед улс төрийн шалтгаанаар шоронд 14 жил сууж байсан ба зургаан ч удаа буудуулж байсан байна. 1985 онд өршөөлөөр /засаг солигдсон/ суллагджээ. 1994 онд сонгуулаар ялж сенатор болсон. 2005 онд Ерөнхийлөгч түүнийг Хөдөө аж ахуй загасны аж ахуйн сайдаар томилжээ. Хосе Мужика сайд болмогцоо өөрийн сайн дураар сенатын гишүүнээс татгалзсан байдаг. /Уул нь манай сайдууд шиг давхар хийж болох байж/
Тэрээр хожуу 2005 онд улс төрч бүсгүйтэй гэрлэсэн.
Эмнэлэгт үзүүлэхээр ээлжээ хүлээгээд сууж байгаа нь
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...