Лонхонд бүтсэн элсэн зураг
- schedule 2014 оны 6 сарын 30
- chat_bubble 0
Айво мужийн Дубукуйгаас гаралтай Андрей Клеменс /1857-1894/ гэдэг авьяаслаг уран бүтээлч Айво мужийн МкГрегорт бүхий л насаа өнгөрүүлжээ. Харамсалтай нь тэр таван настайгаасаа энцефалит өвчний улмаас таг дүлий, хэлгүй болжээ.
Андрей хүү 13 настайгаасаа Айво мужийн өнгөт чулуулгын бүсээс өнгө өнгийн элс цуглуулах болсон байна. Тэрхүү элсүүдээрээ зураг зурж тоглодог байгаад улмаар лонхонд урлагийн бүтээл хийж эхэлжээ.
Та эдгээрийг зураг гэж андуурав.
Тэрээр бүтээлээ хийхдээ цавуу ашигладаггүй бөгөөд загасны дэгээ ашиглан зургаа “зурж” элсээ дарж нягтруулах замаар хийдэг гэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй болсон ч уйгагүй авьяаслаг Андрей Клеменс зургаа бүтээхдээ элсийг ширхэг ширхэгээр нь хийж бүтээдэг байна Тэрээр олон зуун лонх бүтээл хийсэн боловч өнөө үед 20 гаруй нь үлдэж хоцорчээ.
Ингээд 2 зууны өмнөх бүтээлүүдтэй үргэлжлүүлэн танилцацгаая.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...