“Тэнэгхэн” бабуунаар ус олуулдаг
- schedule 2014 оны 6 сарын 30
- chat_bubble 0
Африк тивийн Намибын цөл, Калахарын цөл Окаванго гол түүний бэлчир нутагт эртнээс нааш уугуул хүмүүс болох Мачалахари нар олон зуун жил байгаль, дэлхий ан амьтадтайгаа харьцаж нүүдэллэн амьдарч байсан ирсэн байна. Тэр элсэн цөлд ус гэдэг бол ямар үнэ цэнэтэй нь ойлгомжтой асуудал.
Мачалахари хүмүүс олон зуун жилийн туршид усгүй газар яаж тэсч үлдсэн нэг шалтгаан нь бабуун сармагчны ус олох чадварыг сайн мэддэгт байжээ. Бабуунууд тэрхүү хуурай нутагт, мөн ангамал улиралд хаана хаана ус байдаг тэр ч бүү хэл газрын гүнд байгаа нууцлаг усыг ч мэддэг байна.
Энэ бичлэг нь 1974 онд хийгдсэн баримтат киноны хэсэг. Уг хэсэг нь уугуул хүмүүс яаж ус олдогоо харуулжээ. Бабуун сармагчины “тэнэгхэн” занг ашиглан барьж аваад идсэний дараа ам нь их цангадаг хоол идүүлдэг байна. Энэхүү баримтат киноон дээрээс санаа аван “Бурхад галзуурсан байх” хэмээх алдартай кино бүтээгдсэн байдаг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...