Газрын тухай багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ
- schedule 2014 оны 6 сарын 20
- chat_bubble 0
Засгийн газрын хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болж, Газрын тухай багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг эргүүлэн татах тухай хэлэлцлээ.
Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх, эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацагдаж байгаа учраас Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ.
Мөн хуулийн төслийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, нээлттэй хэлэлцүүлсний үндсэн дээр дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...