Оюутан хоолны газар ортол...
- schedule 2014 оны 5 сарын 21
- chat_bubble 0
-Оюутан хоолны газар ортол бүх ширээ хүнтэй байсан тул профессорын хажууд суутал, түүнд тэр: -Нугас гахайтай найзалдаггүй.
Оюутан: -Тэгвэл би нислээ, гээд босов. Уурласан профессор шалгалтан дээр түүнийг унагаахаар шийдэв. Шалгалтын өдөр хамгийн хэцүү асуултууд тавьтал оюутан сайн хариулав. Багш дахин нэмэлт асуулт асуужээ: Чи зам дээр явж байтал хоёр шуудай олно, нэг нь Алттай, нөгөөх нь Ухаан хийсэн. Алийг нь сонгох уу?
-Алттайг нь.
Профессор:
-Би Ухаан хийсэнийг нь авна.
Оюутан: -Хүн өөрт нь юу дутмагаа л сонгоно шүү дээ.
Багш бүүр их уурлан шалгалтын дэвтэр дээр нь “МАЛ” гэж бичив, оюутан харалгүй дэвтрээ аваад яваад өгөв. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд хэлжээ:
-Профессор оо, та гарын үсгээ зурсан боловч дүнгээ тавиагүй байна!
Вовка сургуульд орж нэгдүгээр ангид орсон анхны өдрөө л багш эмэгтэйд хандаж:
-Багшаа нэгдүгээр анги надад арай жулдана. Намайг шууд гуравдугаар ангид оруулсан дээр байх гэв. Багш Вовкаг дагуулан захирал дээр дагуулан ирж учир байдлыг хэлэв.
-За яахав үнэхээр тийм ухаантай юм бол анги дэвшүүлье. Гэхдээ эхлээд шалганаа. За 3х3 хэд билээ?
-9
-Зөв. Тэгвэл 4х4?
-16
-Зөв. За багшаа энэ хүүхдийг шууд гуравдугаар ангид оруулж болох юм шиг байна.
-Захирлаа би сэтгэн бодох чадварыг нь шалгаад үзье. Чадвал анги ахиулъя. За Вовка надад 2 байдаг үнээнд дөрөв байдаг юм юу билээ?
-Хөл
-Тэгвэл чиний өмдөн дотор байдаг харин минийхд байдаггүй зүйл юу билээ?
Ийм асуулт сонссон захирал ангайгаад час улаан болтол Вовка:
-Халаас гэв. Багш нь:
-За Вовка сайн байна. Гуравдугаар анги руу гүйгээд гэвэл захирал тэндээс:
-Багшаа шууд тавдугаар анги руу оруулвал яасан юм бэ? Сүүлийн хоёр асуултанд би ч самгардаж байдаг шүү гэж гэнэ.
Сэлэнгийн Шаамар сумаас Сүхбаатар аймгийн онгон сум руу холбоочин залгаж байна.
Байна уу? байна уу? Онгон уу? онгон уу? Шаамар байна. Шаамар байна.
Амьтан судлалын хичээл орж байна гэнэ.
Багш: -Гэрийн даалгаварт өндгийг нь хараад, ямар шувууны үр төл болохыг нь тодорхойлж сурах даалгавар өгсөн. Одоо шалгана аа гэжээ. Эхлээд болжморын өндөг гаргаж ирэхэд, Вовка "Мэдэхгүй" гэж. Дараа нь хэрээний өндөг гаргахад бас л эцгийг нь тодорхойлж чадсангүй. Багш дэлбэртлээ уурлаад,
-Чи хэний хүүхэд билээ? Эцгийнхээ нэрийг хэл. Дуудаж уулзана гэв. Вовка тэгтэл өмдөө тайлж боожгоогоо гаргаад,
-Тийм л мундаг юм бол та миний төмсгийг хараад эцгийн маань нэрийг тодорхойлчих л доо гэжээ.
-Өөрийгөө тэнэг гэж боддог хүн байвал босоорой. Хэн ч боссонгүй. Тэгтэл Вовка босов.
- Чи өөрийгөө "тэнэг" гэж боддог юм уу?
- Үгүй л дээ. Таныг ганцаараа зогсоод байхаар чинь санаа зовоод...
Нэг залуу цэргээс бултах арга сэджээ. Тэгээд ээж, аав, ах, эгч, нохойныхоо шээсийг өөрийнхөө шээстэй холиод өгч.
Эмнэлгийн шинжилгээний хариу ч гарч.
Эмч:
-Ээж чинь зүрхны өвчтэй.
-Аав чинь даралт ихтэй, багтраатай.
-Ах чинь тэмбүү өвчтэй.
-Эгч чинь 3 сартай жирэмсэн.
-Нохой чинь гударга өвчины анхны шинж тэмдэгтэй.
-Чи өөрөө эв эрүүл цэргийн албанд тэнцэв гэжээ.
Эмээгийн асуулт
-Лекцэн дээр нэг эмгэн асуулт тавив.
-Зах зээлийн эдийн засгийг чинь хэн зохиосон юм бэ? Улстөрчид vv? Эсвэл эрдэмтэд үү?
-Улстөрчид.
-Тийм байх аа, эрдэмтэд эхлээд нохойн дээр туршиж vзэх байсан юм
Хоёр найз уулзав.
-Нэг найз: Би өчидөр үнэхээр лайтай кино үзсэн
-Нөгөө найз: ямар?
-Ээжийг нь маш хэрцгийгээр хөнөөгөөд хүүг нь барьцаалаад авчихдаг. Тэгсэн аав нь мэдрэл муутай хүүхэнтэй нийлээд хүүгээ хайдаг
-Нөгөө найз: Пөөх ямар нэртэй юм.
-Немогийн эрэлд.
Цэцэрлэг дотор залуу хүүхэн хоёр сууж байв.Тэгтэл нэг эрэгтэй хүн бутны цаанаас хүүхэн руу дохиж зангаад байхаар нь залуу очоод:
- Та эндээс холдооч гэхэд:
- Би авгайгаасаа түлхүүрээ авах гэсэн юм гэжээ.
Би эрүүлжүүлэхэд хэвтэж байхдаа Тэмүүжин сайдруу нэг залгадаг юмуу гэж бодсоноо, За яршиг Сарнайгийн асуудал намжаагүй байхад би юучивдээ гээд больсон.
Нэг залуу ойд явж байгаад санаандгүй Бэрдтэй тааралдав...
Бэрд: - Би чиний ганцхан л хүслийг чинь биелүүлж өгье. Тийм болохоор хамгийн их хүсдэг хүслээ хэл!
Залуу:
- Сүүлийн үед мэдээгээр энэ Америк, Лал хоёр хоорондоо дандаа дайтаад байх юм. Энэ хоёр улсуудыг хооронд нь эвлэрүүлээд өгөөч.
Бэрд гайхаж харснаа:-
Чи яаасан сонин юм гуйдаг юм бээ? Наадах чинь дэлхийн хэмжээний их том асуудал байна ш дээ. Хүмүүс чинь дандаа л өөртөө хэрэгтэй юм гуйдаг ш дээ. Чи жаахан өөртөө хамааралтай юм гуйл даа. Сайн бодож байгаад ганц л удаа хэлнэ шүү!
Залуу:
- Тэгвэл намайг царайлаг болгоод өг.
Бэрд өөрийг нь анхааралтай харж удаан бодож бодож байснаа:
- За за, түрүүн нээрээ Америк, Лал хоёр яасан гэлээ?
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...