Охиныхоо төлөө хагалгаа хийлгэхээс татгалзжээ
- schedule 2014 оны 5 сарын 21
- chat_bubble 3
Түүнийг Маннан гэдэг, 50 настай. Тэрбээр маш ховор тохиолдох өвчиндөө шаналж явна. Хэдийгээр эмч нар түүнд гоо сайхны хагалгаа хийж бусадтай адил нүүртэй болохыг санал болгосон хэдий ч тэрбээр таталзсан байна. Татгалзах болсон учир нь түүнийг өрөвдөх хүмүүсийн өглөгт байгаа юм. Хэрэв түүнийг ийм өвчтэй биш байсан бол тэр бүр хүн мөнгө өгөхгүй л байсан болов уу. Түүний охин 20 настай. Удахгүй айлын бэр болно. Охиныхоо хуримыг хийх, инжид зарцуулах мөнгө хэрэгтэй. Тиймээс Маннан мөнгө цуглуулж байна.
Маннан энэ тухайгаа, “Хүргэндээ зориулж маш их зүйл худалдаж авах хэрэгтэй байна. Унтах ор, хувцасны шүүгээ, бөгж, цаг, унадаг дугуй гэх мэт.” хэмээн ярьжээ.
Энэтхэгийн ёсонд бэрийн тал хүргэн болох хүндээ түүний хүссэн бүхий л эд зүйлсийг авч өгдөг уламжлалтай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...