Дэлхийн хамгийн үнэтэй үзэгнүүд
- schedule 2014 оны 12 сарын 7
- chat_bubble 0
Үнэтэй үзгээр бичихээр сэтгэл санаа тайван, тааламжтай, хөгжүүн байдаг байх. Дээд зиндааныханд (хаад, ноёд, тэргүүн баячууд, урлаг спортын одуудад гэх мэт) зориулан хамгийн үнэтэй металл, хамгийн үнэтэй эрдэнийн чулуугаар чимэглэн хамгийн уран чамин хийцтэй, хамгийн тансаг үзэгнүүд урладаг байжээ. Тэд энэ үзгээр зөвхөн гарын үсгээ зурдаг. Хэрвээ та алдартай жүжигчин, тэргүүлэх баян гэх мэт магадгүй дээд зэрэглэлийн тансаг үзэг хэрэгтэй байгаа бол дараах үзэгнүүдээс сонголт хийж болно. Гуурст, бөмбөлгөн хошуут гээд төрөл бүрийн загвартай янз бүрийн үзэгнүүд бий. Эдгээрээс хамгийн үнэтэй 20 гаруй үзгийг товч танилцуулъя. Гэхдээ зөвхөн ганц захиалагчид зориулан хийгдсэн үүнээс ч үнэтэй үзэг байдаг байх.
22. La Dona Menagerie Fountain pen – 4,000 ам.доллар
Францын тансаг эдлэл, цаг урладаг дизайнер Картер “La Dona Menagerie” хэмээх дээд зэрэглэлийн гуурст үзэг урлажээ. Энэ үзгээ алдарт Мариа Феликсийн дурсгалд зориулан хийжээ. Энэ хүнийг “Мексикийн Мерилин Монро” хэмээдэг. Энэ үзэг нь хошуу буюу гадаргуу нь алтан бөгөөд матар ороосноор дүрсэлжээ. Та энэ үзгийн үнийг сонирхож байгаа бол 4,000 ам.доллар.
21. David Oscarson Pierrot Pierrette – 4,900 ам.доллар
Дизайнер Давид Оскарсон Pierrot, Pierrette хоёрын дурлалын домогт зориулан урласан үзэг юм байна. Энэ хоёр хүн нь Францын пантомими, индээдмийн төрлийн алдартай жүжигчид байжээ. Тиймээс урлаач маань үзгээ циркийн өнгө хослуулсан дэгжин байдлаар 88 ширхэгийг хийсэн байна. Нэг бүрийн үнэ нь 4,900 ам.доллар гэнэ.
20. Golden Dragon pen – 7,500 ам.доллар
“Алтан луу” хэмээх энэ үзгийг “Паркер пэн” компанид хийжээ. Хятад бол дэлхийн хамгийн хүчэрхэг зах зээл. Бас дээд зэрэглэлийн тансаг үзэгний зах зээлийг нь үйлдвэр-лэгчид сонирхож анхаарлаа хандуулах болсон. Дэлхийн бичгийн хэрэгслийн хамгийн том үйлдвэрлэгч “Parker pen” компани Хятадын зах зээлд зориулан “Алтан луу” үзгээ үйлдвэрлэсэн. Энэ үзэг нь Хятадын уламжлалт шүтээн лууг дүрсэлсэн алтан хийсэн үзэг юм байна. Мөн хятадын “Фу” хэмээх ханзыг бичсэн гэнэ. Нэг бүрийн үнэ нь 7,500 ам.доллар ба хар бэхийг дагалдуулан өгөх гэнэ.
19. OMAS – 16,500 ам.доллар
Италийн бичиг хэрэгслийн үйлдвэрлэгч ОМАС компанийн үйлдвэрлэсэн үзэг дэлхийн үнэтэй үзэгнүүдийн нэг юм. Энэхүү дээд зиндааныхны тансаг үзэг нь Коринтан болон Грекийн урлагын хийцтэй чамин үзэг юм байна. Лисикратын хөшөө барималыг дүрсэлсэн, үзэгний толгойн орой дээр цэвэр эрдэнийн чулуу суулгаж ердөө 50 ширхэг хийсэн байна. Хэрвээ та энэ үзгийг олж авахыг хүсвэл 16.500 ам.доллар зарцуулах болно.
18. Caran d’Ache 1010 Foundation Pen – 19,000 ам.доллар
18-р байранд орсон энэ үзэг родийгоор бүрсэн мөнгөн үзэг юм. Бугуйн цагийн механизмийг илэрхийлсэн өвөрмөц загвартай юм байна. Мөн биндэръяа (сапир), хоёр ширхэг цэнхэр бадмаараг (рубин) чулуугаар чимэглэгджээ. Энэ үзгийг худалдаг авахыг хүссэн хүн 19,000 ам.доллараар авах нь.
17. Grayson Tighe (The Giboen Meteorite) – 22,000 -24,000 ам.доллар
Дизайнер Grayson Tighe (компани) дээд зиндааниханд зориулсан 18 гуурсан, 18 бөмбөлгөн хошуут тансаг үзэг солироор (Giboen Meteorite гэдэг нь нэг төрлийн метал солир) урласан байна. Германд хийгдсэн энэ үзэг 18 каратын алтан хошуутай, гадаргуу нь байгалийн ховор элемент ириди, родийгоор хийгдсэн. Бөмбөлгөн хошуутай үзэгний бэх нь нэг жилийн баталгаатай гэнэ. Тэ энхүү үзэгнүүдийг өөрийн цуглуулгандаа авахыг хүсвэл 22,000 -24,000 ам.доллар зарцуулна.
16. MontBlanc Statue of Liberty Artisan – 33,143 ам.доллар
Германы дээд ангилалын үзэг үйлдвэрлэгч Монблан компани Нью Йорк дахь эрх чөлөөний хөшөөнд зориулан урлажээ. Энэхүү үзэг нь Америкийн ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолыг эрх чөлөөний хөшөөний гоо сайхан сүр жавхлангаар дүрслэн харуулсан 750 сорьцийн алтан үзэг гэнэ. АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг баталсан өдрийн “долоодугаар сарын 4” гэсэн өдрийг сийлсэн, толгойн хэсэгт эрх чөлөөний хөшөөг дүрсэлсэн, толгойн хавчаарт бамбар (ситрин –үнэт чулуу) дүрсэлсэн, мөн Монбланы лого эмблем зэргийг дүрсэлсэн энэхүү үзгийг 2012 оны 07-р сарын 04 өдөр худалдаалах гэнэ. Үнэ нь 33,133 ам.доллар
15. The Four Season pen (Дөрвөн улирал) – 36,000 ам.доллар
Хэрэв та дээд ангилалын тансаг үзэг авахыг хүсч байгаа бөгөөд урлагын мэдрэмжтэй бол энэхүү “Дөрвөн улирал” үзгийг сонгоороо. Дизайнер Ferrari da Varese –ийн энэ тансаг үзэг нь сийлбэрлэгдсэн гадргуутай 980 каратын цэвэр мөнгөн үзэг юм байна. Мөн бэхээ сорох электрон хөөрөгтэй юм байна. Дөрвөн улиралыг илэрхийлсэн намар – бор, зун - улаан, хавар – ногоон, өвөл – саарал өнгөтэй гэнэ. Цөөн тоотой хийгдсэн /33 ширхэг/ энэхүү үзгийг 36,000 ам доллараар худалдан авч болох нь ээ.
14.CREW 60TH White Gold (Tebaldi for Bentley) – 43,000 ам.доллар
“TIBALDI Pens CREW 60TH” хэмээх үзэг нь “Bentley” автомашин үйлдвэрлэгч компанийн түүхэнд зориулан хийжээ. Италийн хамгийн алдартай тансаг үзэг урлаач Tebaldi 18 каратын алтан хошуутай, родий, рутений цагаан алтаар энэхүү үзгээ хийжээ. Үзэгний толгой дээд доод хэсэг бүхэлдээ бүлжмэл зангилаа байдлаар хийсэн. Бэхний хэмжээ нь харагдах цонхтой юм байна. Үзэгний зүүлт дээр Tebaldi –ийн лого тэмдэгээ сийлжээ. Энэ цөөн тоотой хийгдсэн үзгийг өөрийн болгохыг хүсвэл танд 43,000 ам.доллар шаардлагатай.
14. Gaia High Luxury – 43,000 ам.доллар
Италийн OMAS компанийн дээд зэргийн тансаг энэ үзэг нь гуурсан болон бөмбөлгөн хошуутай гэнэ. Хальт харахад ертөнцийн хар болон далай тэнгисийн өнгийг санагдуулам, ертөнцийн түнэр харанхуйд цаад руу юу байгааг мэдэхийг хүсмээр мэдрэмж төрүүлнэ гэнэ. 18 каратын цаган болон шар алт, эрдэнийн чулуу, талст чулуу, төмрийн хүдэр, давирхай зэрэг төрөл бүрийн материал оролцуулан хийсэн нууцлаг далд увидастай үзэг хийжээ. Энэ өмөрмөц үзэгний үнэ 43,000 ам.доллар гэнэ.
14. OMAS MARTE Fountain Pen - 43,000 ам.доллар
Мөн OMAS компанийн Marte (Ангараг) хэмээх гуурст үзэг нь Ангараг гарагын гадаргууг санагдуулам (цөл, уул, галт уулын тогоо) загвартай хийсэн алтан сарнайн өнгөтэй, улаан ягаан өнгийн дөрвөн ширхэг бадмаараг эрдэнийн чулуугаар Орос, АНУ-ын хиймэл дагуул буусан мэт дүрсэлсэн хээнцэр гоёмсог үзэг юм. Толгой оройд нь 2 каратын жижиг эрдэний чулуугаар туйлын мөсийг дүрсэлжээ. Зүүлт дээр нь одон оронч Tycho Brahe-ийн ханын зурагтай. Үзэгний хошуун дээр нь Грекийн дайны бурхан ангарагийг дүрсэлжээ. Ердөө 30 ширхэг хийгдсэн энэхүү үзэгнээс олж авахыг хүсвэл 43,000 ам.доллар төлөх ба нэлээд зүтгэл шаардлагатай байх.
13. The Forbidden City H.R.H. Fountain Pen – 50,500 ам.доллар
Висконтигийн брэнд үзгүүд хамгийн чанартай, загварлаг, онцгой байдаг. Түүний бас нэг ялгарах энэ үзэг Манжийн хааны ордоны “Мартагдсан хот” нэртэйгээр хар давирхайгаар хийгдсэн байна. Манжийн эзэнт гүрний онцлогыг харуулсан бөгөөд 18 каратын алт, эрдэнийн чулуу зэргээр урласан үзэгний үнэ нь 50,500 ам.долларын үнэтэй гэнэ.
12. The Ripple HRH pen – 57,000 ам.доллар
Италийн дизайнер Висконтигийн урласан энэ үзэг нь 18 каратын цагаан алт, 18 каратын алтаар хийж, 650 ширхэг эрдэнийн чулуугаар чимэглэсэн онцгой гойд үзэмжтэй үзэг юм байна. Цагаан хар гэсэн 2 үндсэн өнгөнөөс сонголтоо хийж болох ба 57,000 ам.долларын үнэтэй гэнэ.
12. Visconti – Alchemy H.R.H. Fountain Pens – 57,000 ам.доллар
Висконтигийн урласан “Alchemy HRH” үзэг нь түүний гараар хийгдсэн үзэгнүүдийн гайхамшигтай нэг бүтээл нь юм. Энэ үзэг бусад тансаг үзэгнээс ялгаатай нь хоёр хошуутай, хоёр бэхний савтай, алт мөнгийг хослуулан хийсэн юм байна. Үзэгний хошуу нь хоёулаа 18 каратын алтан бөгөөд хоёр янзийн өргөтэй бичнэ. Мөн 4 каратын эрдэнийн чулуу, бадмаараг шигтгээтэй нэг толгойнь алт, нөгөө толгой нь мөнгөн гэнэ. Энэхүү гоёмсог өвөрмөц үзгийн үнэ нь 57,000 ам.доллар юм байна.
11.Omas Phoenix Platinum – 60,000 ам.доллар
Италийн OMAS компанийн энэ үзэг нь бодит болон хийсвэр байдлыг хослуулсан үнэхээр үзэмжтэй хээнцэр болсон үзэг. 950 сорьцийн цагаан алтаар хийсэн, шар паалингаар өнгөлсөн, 18 каратын алтан хошуутай, толгон оройд эрдэнийн чулуу шигтгэн хийжээ. Та үүнийг авахыг хүсвэл 60,000 ам.доллар юм байна.
10.Mont Blanc Boheme Royal pen (Star pen) – 150,000 ам.доллар
Монбланы энэ үзэг нь үнэхээр гоёмсог тансаг шуугиан тарьсан үзэг юм байна. бөгөөд 150,000 ам.доллараар зарагджээ. 1430 ширхэг засмал алмазаар чимэглэсэн, 18 каратын алтан хошуутай, 18 каратын цагаан алтан үзэг гэнэ. Монбланы гарын үсэг од логог 19 эрдэнийн чулуугаар загварлан урласан юм байна.
9. Caran d’Ache 1010 Fountain Pen (Barrel pen) – 174,000 ам.доллар
Дээд ангилалын тагсаг үзэг хийдэг Швейцарийн Caran d’Ache компанийн Barrel үзэг нь цөөн тоотой хийгдсэн (10 ширхэг) юм байна. “1010 Fountain Pen” үзэг нь сонирхолтой гоёмсог байдлаар биндеръяа болон бусад эрдэнийн чулуугаар чимэглэсэн 18 каратын алтан үзэг юм байна. Та эн үзгээр гарын үсгээ зурахыг хүсвэл 174,000 ам.доллартай байхад болно.
8.The Boheme Papillon pen – 230,410 ам.доллар /180,000 евро/
Монбланы урласан зургаан ширхэг“Бохеми Папиллон” үзэг дараагийн байранд оржээ. Эдгээрээс гурван ширхэг үзгийг цагаан, шар, алтан сарнайн өнгөтэйгээр 7.21 карат бүхий 1402 ширхэг эрдэнийн чулуу (Wesselton), 0.21 карат бүхий 37 ширхэг биндэръяа чулуу шигтгэн урлажээ. Үзэгний толгой болон малгайн хэсгийг эрвэйхээн адилаар чимэглэсэн байна. Орой дээр нь Монбланы гарын үсэгтэй юм байна. Алтан шар, шар өнгөнөөс сонгож болох ба харин цагаан өнгөтэй нь зарагджээ. Нөгөө гурван үзгийг 4.35 карат бүхий 840 ширхэг өөгүй эрдэний чулуу, 3.87 карат бүхий 591 ширхэг биндэръяа чулуугаар чимэглэсэн юм байна. Нэг бүрийн үнэ нь 230,410 ам.доллар.
7. Prince Rainier III Limeted Edition 81 pen – 260,200 ам.доллар
Монакогий хунтайж Райнер III алдар гавъяанд зориулан хийсэн энэ Монблан үзэг үнэхээр гайхамшигтай тансаг эд ээ. 18 каратын цагаан алтаар хийгдэж, 92 ширхэг бадмаараг, 996 ширхэг бусад эрдэнийн чулуугаар чимэглэгдсэн энэ үзгийг та өөрийн болгохыг хүсвэл 200,000 евро буюу 260,200 ам доллар зарцуулах юм байна. Энэхүү үзгийг 81 ширхэг хийсэн юм байна.
6.The La Modernista Diamonds pen – 265,000 ам.доллар
“Caran d’Ache” компанийн урласан сүр жавхлантай үзэг дуудлага худалдаагаар 265,000 ам.долларын үнэ хүрч зарагджээ. Антони Гаудиагийн загвараар урлсан энэ үзэг 18 каратын родийгоор хийгдсэн, 96 рубин чулуутай. 2001 онд Гиннесийн номд дэлхийн хамгийн үнэтэй үзгээр тодорч байжээ. Одоо та 2750,000 ам.доллараар авах болжээ.
5.The Gothic pen – 406,453 ам.доллар
Мөн “Caran d’Ache” компанид бүтээгдсэн Гот (Gothic) загвартай энэхүү үзэг родийгоор бүрсэн мөнгөн үзэг юм байна. Зургаан талтай цэцэг хээгээр чимэглэсэн энэ үзэг Хятадын нэгэн баяных болсон ба үнэ нь 406,453 ам.доллар.
4. The Mystery Masterpiece pen – 730,000 ам.доллар
Энэхүү үзгийг 2006 оны хоёрдугаар сард 730,000 ам.доллараар нэгэн эрхэм худалдан авчээ. Энэ үзэг нь биндэръяа (сапир), бадмаараг (рубин), маргад эрдэнийн (эмиралд) чулуугаар чимэглэгдсэн цагаан алтан үзэг юм байна.
3. Heavan Gold Pen – 995,510 ам.доллар
Дизайнер Анита Таны урласан “Heavan Gold pen” үзэг нь нимгэн бадмаараг шигтгэсэн хээнцэр гоёмсог эмэгтэй хүнд зориулсан үзэг юм байна. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ зориулан хийгдсэн үнэтэй үзэг гэнэ. Энэ үзгэнд 161 ширхэг бадмаараг, 43 каратын “Tsavorite” үнэт чулуу орсон 1,000,000 ам.доларын үнэээр зарагдах юм байна. “Tsavorite” үнэт чулуу нь 2 тэрбум жилийн настай гэнэ.
2. Caran d’Ache 1010 Diamonds Foundation Pen – 1,000,000 ам.доллар
Швейцарын дизайнерын энэ үзэг родийгоор бүрсэн үнэхээр үзэмжтэй чамин, тансаг цагаан алтан үзэг юм. Бугуйн цагийн механизмийг илэрхийлсэн өвөрмөц загвартай юм байна. Мөн биндэръяа (сапир), цэнхэр бадмаараг (рубин) зэрэг 850 ширхэг эрдэнийн чулуугаар чимэглэгджээ. Энэ үзгийг худалдаг авахыг хүссэн хүн нэг сая ам.доллараар авах нь.
1. The Aurora Diamante – 1,470,000 ам.доллар
Дэлхийн хамгийн үнэтэй үзгээр 1.3 сая ам.долларын үнэтэй “The Aurora Diamante Fountain Pen” үзэг орсон байна. Италийн дизайнер Аврорагийн бүтээл гоёмсог гуурст энэ үзэг нь бүх хэсэгт нь 2,000 ширхэг эрдэнийн чулуу суулгасан, алтан хошуутай, 30 каратын цагаан алтан үзэг юм байна. Танд үүнийг өөрийн кармандаа хийхийг хүсвэл 1,470,600 ам.доллар хэрэг болох юм байна. Аврора дизайнер жилд нэг л үзэг урладаг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...