Нинжин сэтгэл дэлхийг аварна
- schedule 2014 оны 5 сарын 9
- chat_bubble 0
Норвеги. Залуус үерийн усанд унасан хургыг аварчээ.
Бразили. Рио де Жанейро хотын орон гэргүй ядуу бүсгүйд өөрийн өмсөж явсан углаашаа тайлан өгч буй жирийн нэгэн эр.
Египет. Тус улсад болсон бослого үймээний үеэр мусульманчуудад залбирах боломжийг нь олгон христийн шашинт залуучууд цагираг үүсгэн хамгаалан зогсжээ.
Египет. Христосын мэндэлсний баярын үеэр Христэд итгэгчдийн сүмийг хамгаалан зогсох лалын шашинтнууд.
АНУ. Хүнд өвчний улсаас шаналж буй Дилэйни Браун хэмээх 8 настай охины гэрийн гадаа 10,000 гаруй хүмүүс цуглан түүнд сэтгэлийн дэм өгч Христмасийн баярын мэнд хүргэн дуулж өгч байгаа нь. Тэрээр өнгөрсөн жил цусны цагаан бөөмийн өвчнөөр нас баржээ.
Серб. Сербийн Пирот хотын нэгэн гимназийн оюутнууд төгсөлтийн баяр дээрээ өмсөх үнэтэй даашинз, костюмаасаа татгалзаж, түүнд зарцуулах мөнгөө цуглуулан буяны үйл хэрэгт хандивлахаар шийджээ. Тэд цуглуулсан 310,000 динараа төгсөлтийнхөө баярын жагсаалын үеэр хүүхдүүд нь хүнд өвчтэй байгаа гурван гэр бүлд тусламж болгон өгчээ.
Австрали. Ойн түймэрт өртсөн коала баавгайд ус өгч байгаа гал сөнөөгч.
ОХУ. 12 настай Вадим гэрийнхээ ойролцоогоос эхээсээ салж өнчирсөн бяцхан болжморын ангаахайг олж асран тэжээж амийг нь аварсан байна. Харин ангаахай түүнээс хойш Вадимтай байнга хамт явдаг болсон гэнэ.
Итали. Антонио ла Кава хэмээх сургуулийн багш Италийн хөдөө тосгодын хүүхдүүдийг ном унших дуртай болгохын тулд өөрийн амьдралаа зориулж байна. Тэрээр өөрийн хөрөнгөөр машин, ном худалдан авч тосгодуудаар яван үнэгүй номын сан ажилуулдаг.
Финлянд. Хельсинг хотын нэгэн байшингийн орцонд наасан бичигт "9-р сарын 11-нд 1-2 дугаар давхраас 20 евро оллоо. 18.30 цаг" хэмээн 20 еврогийн хамт тогтоон хадсан байжээ.
Канад. Метроны орох шатны мөнгө хүлээн авдаг автомат эвдэрчээ. Ойр хавьд ажилчид байсангүй, бас мэдсэнгүй. Гэвч зорчигчид төлөх ёстой мөнгөө үлдээжээ.
Афганистан. Байлдааны бэлэн байдалд байгаа Америк цэргүүдийг цайгаар дайлж байгаа Афган хөгшин.
Белорусь. Тэтгэвэртээ суусан Вячеслав Иванович өөрийн санаачлага, хөрөнгөөр хүүхдүүдэд зориулан бичил "усан парк" бүтээжээ. Түүнд гулсууртай усан сан, даам тоглох хөлөг, сандал ширээ, гар бөмбөг, мини хөлбөмбөгийн талбай зэргийг модтой голын эрэг дээр байгуулжээ. Энэ бүгдийг өөрийн гараар хийсэн аж.
Тайвань. Жаклин Киплимо марафон тэмцээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд тэмцээнээ амжилттай дуусгахад тусалж байгаа нь.
Украйн. Киевийн Олимпийский цэнгэлдэхэд зочлон тоглохоор ирсэн Изриалийн хөлбөмбөгчид хөтлөн гарч /уламжлал/ ирсэн хүүхдүүдээ хүйтэн бороо, хүчтэй салхинаас хамгаалж байгаа нь. Цаг агаарын нөхцөл байдлыг мэдсэн тоглогчид бэлтгэлийн хувцсаа нөмөргөн гарч иржээ.
Хятад. Гуо Шижин ядуу гэр бүлд төрж өссөн. Түүний хүсэл мөрөөдөл нь дээд сургуульд суралцах. Гэвч түүний амьдрал маш хэцүү байсан. Бүх амьдралынхаа туршид сэтгэцийн өвчтэй ээжийгээ асарч ирсэн хэдий ч дунд сургуулиа амжилттай дүүргэж, цаашид суралцах сургуулийн хуваарь авч чаджээ. Гэтэл азгүй явдал тохиолдон барилга дээр ажиллаж байсан эцэг нь өндрөөс унаж хэвтрийн хүн болсон байна. Түүнд туйлын хүсэл мөрөөдөл болсон сургуулиа орхин аав, ээжийгээ асрах сонголт тулгарчээ. Харин сургууль нь түүнийг аавыгаа дотуур байрандаа авчран асрах боломж олгосноор хүү аавыгаа асрангаа амжилттай сурч, дээр нь ажил хийн мөнгө олж гэр бүлийн амьдралаа авч явж байна.
Босни Герцогевна. Цагдаа нарыг цангаж байгаа хэмээн ус өгч буй охин.
Энэтхэг. Төмөр замын далангийн нүхэнд унасан зааны тугалыг олж хараад машинист зогсон, түүнд тусламж дууджээ. Тусламж ирэх хүртэл өлссөн тугалд ногоон навч мөчир зэргийг өгөн хүлээж байжээ. Аврагчид тугалыг гаргаж чадсан байна.
Румын. Бухарест дэх эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаад хайрын билэгдэл зүрх хэлбэрт үлээсэн бөмбөлөг өгч буй охин.
Тайланд. Газрын минад хөлөө алдсан заанд протез хийж өгчээ.
Бангладеш. Өсвөр насны хүү өөрийн амь насыг үл хайхран үерийн усанд урсаж яваа бяцхан янзагыг аврахаар тэмцэж байгаа нь.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...