Дэлхийн хамгийн сонирхолтой, осолтой замууд
- schedule 2014 оны 5 сарын 4
- chat_bubble 0
Жолооч хүмүүсийн машин жолоодоод явдаггүй юм аа гэхэд суугаад явж үзмээр гайхамшигтай, аюул эрсдэлтэй, сонирхолтой, үзэсгэлэнтэй шилдэг замууд.
Калифорнийн Биг Сур хурдны нэгдүгээр зам
Номхон далайн эрэг дагуу ойролцоогоор 140 км-ийн урт Калифорнийн нэгдүгээр хурдны зам АНУ-ын хамгийн алдартай, үзэсгэлэнтэй замуудын нэг гэнэ. Тус зам нь 1919-1937 онуудад баригдаж ашиглалтад орсон ба San Carpoforo Creek-ээс Carmel River хүртлэх хамгийн үзэсгэлэнтэй газруудаар дайран өнгөрдөг аж.
Швейцарийн Фурка Пасс зам
Альпын нуруунд далайн түвшнээс 2429 м-ийн өндөрт Глешч, Реалпийг холбосон уулын хатуу хучилттай зам.
Норвегийн Атлантик зам
1989 онд нээгдсэн 8.3 км урт аялал жуулчлалын Атлантик зам нь 2005 оны Норвегийн шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч байжээ.
Их хавцлын “Цагаан жим” зам
Юта муж дахь Их хавцалд 160 км урт “Цагаан жим” гэж нэрлэгдсэн зам байх. Энэ замыг дөрвөн дугуйт тээврийн хэрэгслээр 2-3 өдөрт, уулын дугуйгаар 3-4 өдөрт туулдаг ба адал явдал экстрем аялагчдын явах дуртай маршрут гэнэ. Энэ замаар 4 дугуйт мопед / ATV, UTV, OHV/, энгийн машин мотоциклиор хийгээд гэрийн тэжээвэр амьтад авч явахыг хориглодог байна.
Тяньминий уулын зам.
Хятадын Хунан мужид байх “Тяньмин үндэсний парк” дахь үзэсгэлэнт Тяньмин уулын оройд хүрэх 2 зам байдаг аж. Үүний нэг нь 98 кабин бүхий 7455 м урт кабель зам. Үүний 1279 м нь эгц өгсүүр юм байна. Харин нөгөө нь 99 нугалаатай 11 км-ийн уртай уулыг хэрчсэн зам гэнэ. Энэ замын хамгийн өгсүүр хэсэг нь 37 хэм байдаг гэнэ. Тус ууланд 131.5 м гүн байгалын нүх /агуй/ байдаг ажээ.
Долоон милийн гүүр
Флоридагийн Кейст “Долоон милийн гүүр” хэмэээх алдартай гүүрэн зам байдаг. Марафон хотын Найтс Кейс арлуудыг /Дунд, Доод, Бага дакс кей/ холбодог. Үүнийг бас далайн чанад дахь хурдны зам гэж нэрлэдэг гэнэ.
“Чапманы оргил” зам
ӨАБНУ-ын Кейптаун хотын Хаут булан Ноорхок орох 114 нугачаа бүхий 9 км урт Атлантын далайн эрэг дагуух зам дэлхийн гайхалтай замуудын нэг гэнэ. 593 м өндөр оргилтой Чапман уулын хормойг ороон хадан дээгүүр явдаг энэ замын ихэнх хэсэгт 180 хэмийн эргэн тойронг ажиглан харах боломжтой ажээ.
Стелво пасс
Италийн нутагт зүүн Альпийн ууланд байх Стелво пасс зам нь 2757 м-ийн өндөрт байх агаад Альпийн хоёр дахь өндөрт байрладаг зам ажээ. Британий авто шоу “Top Gear” дэлхийн хамгийн агуу замаар нэрлэсэн. Энэ зам Сондрио мужийн Тыролоос Бормио хүрэх 75 км урт уулын зам гэнэ.
Коль де Турини зам
Францын Коль де Турини зам 15.3 км урт, 1607 м-ийн өндөрт байрладаг Альпийн уулын замын нэг. Тур де Франс дугуйн уралдаан, Монте Карло ралли уралдааан энэ замаар явагдаж байжээ.
Гүолиан хонгил зам
Хятадын Гүолиан хонгил зам нь Хенан мужийн Хуйшиан, Шиншиан хотуудыг холбосон Тайхан ууланд байдаг уулын замын нэг хэсэг. Гүолиан тосгоны орчим дахь 1200 м зам нь цул хадан уулыг нүхэлж гаргасан зам байдаг гэнэ. Энэ хонгил зам нь 1977 онд ашиглалтад орсон 5м өндөр, 4 м өргөн хоёр машин зөрөн өнгөрөх боломжтой зам юм байна.
Аляскийн Денали хурдны зам
Аляскийн Паксоноос Кантвелл хүрэх Денали хурдны зам 1957 онд нээгдсэн Денали үндэсний парк хүрдэг 217 км урт сайжруулсан шороон зам гэнэ.
Каракумын хурдны зам
Хятад Пакистаныг холбосон Каракумын хурдны зам дэлхийн хамгийн сонирхолтой, үзэсгэлэнтэй, хатуу хучилттай олон улсын зам гэнэ. Энэхүү Каракумын өндөр уулсын хоорондуур явсан 1300 км урт замыг “Дэлхийн наймдах гайхамшиг хэмээн” өргөмжилдөг аж. Хамгийн өндөр хэсэг нь 4693 м-ийн өндөрт байдаг байна.
Австралийн Их далайн зам
Австралийн үндэсний өвийн санд бүртгэгдсэн 243км урт “Их далайн зам” нь 1919-1932 онуудад баригдаж Австралийн Зүүн өмнөд эргийн дагуу Торкуая болон Уарнамбүүл хотуудыг холбодог болжээ.
Өмнөд Африкийн Сани пасс зам
Өмнөд Африкийн Квазулу-Натал мужид байх Андерберг ба Лесото улсын Мокхотлонгийг холбосон Сани пасс зам нь 9 км урттай асар аюултай шороон замуудын нэг юм. Энэ замаар 4х4 машинаар л явахгүй бол барахгүй даваа гэнэ. Хоёр улсын тохиролцооны дагуу энэ зам өдөр бүр 16 цагаас хаагдахаас гадна байгалийн бэрхшээл болон өвлийн улиралд байнга шахуу хаалттай байдаг ажээ.
Аргентиний Рута 40 зам
Андын нурууны дагуу Кабо Виржинигээс Ла Күйнка орох зам бол дэлхийн хамгийн урт замын нэг. Нийт 5000 илүү км урт бөгөөд 18 том гол, 20 үндэсний паркийг дайран өнгөрч Андын нурууг 27 удаа хөндлөн гардаг юм байна. Хамгийн өндөртөө 5000м дээш гардаг ажээ.
“Нар луу явах зам”
АНУ-ын Монтана мужийн Гласейр үндэсний паркийг нэвт хөндлөн гардаг 50 миль урттай хоёр эгнээ бүхий хурдны зам нь 1932 онд баригдсан ба байгалийн үзэсгэлэн төгөлдрийг энэ замаар зорчихдоо харж болно. Энд мянга мянган жуулчид ирдэг ажээ.
Дадес хавцлын зам
Мороккогийн Атлас байх энэ зам нь Дадес хавцал, Дадес голыг дайран өнгөрдөг аялал жуулчлалын гол зам юм гэнэ. Аялагчид 116 зам урт энэ замын 63 км-ийг нь 4WD /4х4/ машинаар л аялан явдаг эрсдэлтэй замын нэг ажээ.
Сая долларын хурдны зам.
АНУ-ын Нью Мексикийн Берналилогоос Колорадогийн Монтроуз орох US route 550 хурдны замын нэг хэсэг болох “Сая ам.долларын хурдны зам” нь Колорадо мужид байдаг ба 40 км урт үргэлжлэдэг. Энэ замын 19 км нь үнэхээр экстрем буюу эр зориг шаардсан аюултай зам юм байна.
Троллстиген зам
Норвегийн Раума байх уулын Троллстиген зам нь үндэсний 63-р замын нэг хэсэг аж. 1936 онд нээгдсэн аялал жуулчлалын эрсдэлтэй энэ зам нь үсний хавчаар мэт олон нугачаатай 9-11 хэмийн налуу байдаг юм гэнэ. Аялал жуулчлалын ид үеэр өдөрт 2500 тээврийн хэрэгсэл дайран явдаг хөдөлгөөн ихтэй зам юм байна. Намар, өвөл зам хаагдахаас гадна, 12.4 м-ээс дээш урт тээврийн хэрэгсэл явахыг хориглодог.
Италийн Амалфийн зам
Италийн Амалфийн эргээр явдаг энэ зам байгалийн үзсгэлэнт янз бүрийн газруудаар дайран өнгөрдөг ЮНЕСКО-гийн хамгаалалтад бүртгэгдсэн газар ажээ.
Румын улсын Трансфагарасан зам
Румыний өндөрт байрладаг хоёр дахь хатуу хучилттай зам. Стратегийн зорилгоор Карпатын уулс дундуур Молдав хүртэл тавьсан 90 зм урт зам. Хамгийн дээд өндөр нь 2034м өндөр. “Top Gear” нэвтрүүлгийнхэн энэ замыг дэлхийн хамгийн сайн замын нэг хэмээжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...