Зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам дэлхийн аваргад оролцоно
- schedule 2014 оны 4 сарын 24
- chat_bubble 0
Тайз дэлгэцийн олон арван бүтээлд тайзны зураач болон нүүр хувиргагчаар ажиллаж түмэн олонд ичнээ танил болсон зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам ирэх тавдугаар сарын 3 наас 5-ны хооронд Германы Франкфурт хотноо зохион байгуулагдах үс засалт, нүүр будалтын дэлхийн аваргад оролцохоор тун удахгүй хүлгийн жолоо залах нээ. Тус тэмцээнд монголын шилдэг нүүр хувиргагч, үсчид оролцож байгаа аж. Түүний дундаас Л.Цэрэндуламын маань багш монголын мастер гоо сайхан ч Э.Мөнхбаяр тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа бөгөөд энэхүү дэлхийн аваргын тэмцээнд шүүгчээр ажиллаж буй анхны монгол гоо сайхан ч болж байгаагаараа онцлог юм.
Зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам нь театр, киноны зураач мэргэжилтэй нэгэн бөгөөд 1990 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж, 2005-2008 онд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургуульд үйлдвэрлэлийн график дизайны анги, 2008-2012 онд Соёл Урлагийн сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн Тайз дэлгэцийн зураачийн анги, 2012-2014 онд Соёл Урлагийн их сургуулийн Соёлын иргэншлийн сургуульд соёл судлалын магистраар тус тус төгссөн. Мөн 2010 онд “Muugii make up studio” анхан шатны сургалт, 2014 онд “Muugii make up studio” гүнзгий шатыг төгсөж мэргэжлийн нуур будагч болсон.
Бүтээл туурвилын хувьд: 2004 онд бие даасан үзэсгэлэн, 2005 онд “Хүсэл” хамтарсан үзэсгэлэн, 2010 онд “Азийн модель” агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байсан.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...