Нигерийн хулгайлагдсан охидууд сураггүй байсаар байна
- schedule 2014 оны 4 сарын 22
- chat_bubble 0
Нигерийн Борно мужийн Чибок хотын дунд сургуулийн сурагч охидуудыг зэвсэглэсэн бүлэг дайчид хулгайлан одоод тав хоног болж байна. Хэн хаашаа авч явсан тухай сураг одоо болтол гараагүй байна. Албаны хүмүүс охидуудыг Шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг лалын салан тусгаарлагч Боко Харам бүлэг үйлдсэн гэж үзэж байна.
Хулгайлагдсан сурагчдын тоо нь өдөр ирэх бүр өөрчлөгдөж байсан бөгөөд анх 100 гаруй гэж байсан бол сүүлийн үеийн мэдээгээр 230 охидуудыг авч оджээ. Албаныхан сургуулийн бүртгэл данс, эцэг эхчүүдийн мэдээллийг нэгтгэн энэ тоог гаргажээ.
Борно мужийн амбан захирагч Иса Умар Гусау хэлэхдээ, 129 шинжлэх ухааны сурагч, 105 урлагийн сурагчид нийт 234 сурагч охид сураггүй байна хэмээжээ.
Энэ олон охид хаашаа алга болсныг хэн ч мэдэхгүй байгаа гайхалтай. Гэтэл бүр гайхмаар нь энэхүү хэрэг явдалд нутгийн хүмүүс нэг их айж цочирдоод байхгүй байгааг CNN мэдээлж байна.
Борно мужид хууль ёс гэж байхгүй байнга хүчирхийлэл болдог хамгийн эрсдэлтэй газруудын нэг аж. Энд Боко харам бүлэглэл байнга халдан довтолдог ажээ. Сүүлийн гурван сард хойд мужуудад тус бүлэглэл 1,500 гаруй хүнийг хөнөөжээ.
Лалын зэвсэгт Боко харам бүлэглэл нь барууны боловсролын тоогтолцоог эсэргүүцдэг тул сургуулиуд руу ихээр халддаг гэнэ. Сүүлийн жишээ гэхээд 02-р сарын 29-нд Ёобо мужид довтлон нэгэн сургуулийн 29 оюутнуудыг алж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...