Дэлхийн хамгийн зардалтай сонгууль
- schedule 2014 оны 4 сарын 22
- chat_bubble 0
Энэтхэгийн парлементийн сонгууль нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй парлементийн сонгууль болж байна. Улс төрийн намууд 814 сая сонгогчийн саналыг авахаар өргөн далайцтай сурталчилгааны компанит ажил өрнүүлж, нийт дүнгээр бараг 5 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн үнэтэй сонгууль болох 2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дөхөж очжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 6 тэрбум ам.доллар зарцуулж байсан.
Шинэ Дели хотод төвтэй Медиа Судалгааны төвийн тооцоогоор сонгуулийн зардал 4.9 тэрбум ам.долларт хүрч Энэтхэгийн түүхэнд урьд байгаагүй өндөр өртөгтэй боллоо хэмээжээ.
Дэлхийн түүхэн дэх хамгийн том сонгууль гэсэн алдрыг хүртээд байгаа парламентийн сонгуульд 543 суудлын төлөө 500 гаруй нам бүлгүүдийн нэр дэвшигчид оролцож байгаа бөгөөд 04-р сарын 07-оос 05-р сарын 12 хүртэл 9 үе шаттайгаар үргэлжлэн явагдана. Энэ удаагийн сонгуульд 930 мянган сонгуулын хэсэг ажиллаж байгаа аж. Энэтхэгийн доод танхим буюу парламентийн сонгууль нь 5 жилд тутам явагддаг ба Засгийн эрх барих хүчнийг сонгодог сонгууль юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...