Газын зурвасын хонгил - Амьдралын зам
- schedule 2014 оны 4 сарын 22
- chat_bubble 0
2007 онд Газын зурваст Хамас бүлэглэл хяналтаа тогтоосноор Изриалийн засаг захиргаа тус нутгийг бүслэн хаах бодлого баримталж ирсэн. Энэхүү бодлогын улмаас Газын зурваст амьдардаг Палестиний 2 сая орчим ард иргэд хийгээд эдийн засаг маш хүндхэн байдалд байдаг.
Энэхүү байдлаас гарах нэг арга зам болгож Газачууд Египт рүү нүхэн хонгил маш олноор ухдаг. Үүгээр хоол хүнс, эм тариа, хувцас хунар, зэр зэвсэг, мал, техник гэх мэт бүхий л зүйлийг зөөвөрлөдөг.
Изриалчууд буу зэвсэг, тэсрэх бөмбөг тээвэрлэж байна хэмээн байнга эдгээр хонгил сувгуудыг хайж илрүүлэн дэлбэлэн устгаж байдаг. Гэсэн хэдий ч палестинчууд шинээр хонгил ухсаар л байдаг. Ойролцоогоор 1,200 гаруй хонгил байдаг гэнэ.
2013-2014 онуудад Египт улс Изриалчуудын шахалтаар мөнхүү хууль бус хонгилуудын ихэнхийг дэлбэлэн устгасан байдаг.
Хонгилуудын зарим нь хүн явж хэмжээнд байхад зарим нь машин техник явахаар том ч байдаг. Хонгилийн урт нь дунджаар 800 м, гүн дунджаар 20 м байдаг. 50 м-ийн гүн доогуур ухсан хонгил ч байдаг аж. Нэг хонгил ухах зардал нь 90,000 ам.доллар байдаг гэж үздэг гэнэ.
2011 оны тооцоогоор гэхэд 700 сая ам.долларын бараа эдгээр хонгилуудаар тээвэрлэж, Газын зурвасын хүн ард хийгээд эдийн засагт ихээхэн хувь нэмрээ оруулжээ.
Хонгил эзэмших нь ихээхэн ашигтай бизнес байдаг бөгөөд тэдгээр хүмүүс саятангууд байдаг гэнэ. “Хонгилын саятан” гэсэн үг хэллэг хүртэл гарсан байдаг юм байна. Харин тэдгээр хонгил ухах ажил нь маш эрсдэлтэй амь дүүсэн хүнд ажлуудын нэг юм. Энд долоо хоног бүр хүмүүс амь /нурангад дарагдах, Изриалуудад бөмбөгдүүлэх гэх мэт/ үрэгдэж байдаг. Шинжээчдийн тооцоогоор 7,000 гаруй палестинчууд байнга хонгил ухах ажил хийдэг аж. Газын зурваст аж үйлдвэрлэл, аж ахуй гэх юм бараг байдаггүй учраас ажлын байр, мөнгө олох гэдэг нь нэг номерийн асуудал болдог.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...