Алдарт ГАЗ-М20 буюу “Победа”
- schedule 2014 оны 4 сарын 21
- chat_bubble 0
ЗХУ-ын анхны цувралаар үйлдвэрлэсэн суудлын тэрэг ГАЗ М20 буюу Победаг 1946-1958 онуудад үйлдвэрлэжээ.
Нийт 235,999 машин хийснээс 14,222 задгай дээвэртэй, 37,492 такси загвар үйлдвэрлэжээ. Польшид лицензээр 1951 оноос “Варшава 200” нэртэйгээр үйлдвэрлэж байжээ. Хойд Солонгост цөөн тоогоор угсарч байсан ажээ.
Победа М-20 нь 2.1 л-ийн 4 цлиндрийн 50 морины хүчтэй хөдөлгүүртэй, цагт 105 км/цаг хурдлах чадвартай.
Энэ загвар нь хуучны машин сонирхогчдын дунд эрэлттэй загвар бөгөөд 100 хувь оргиналаараа байгаа машинууд барууны дээр үеийн сонгодог автомашин худалдааны сайт дээр 22,000 еврогоос 20,000 фунтээр зарахаар зар тавигджээ.
Польшид үйлдвэрлэсэн "ФСО Варшава"- буюу Варшав-200 загвар
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...